Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сайн Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Сайн интернэшнл” ХХК

“Сайн Интернэшнл” ХХК нь 1996 онд 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. 1998 оноос Компьютер, дагалдах хэрэгслийн худалдааны “Сайн компьютерс” дэлгүүрээ нээсэн.

Монголд анх удаа эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг бизнес загварыг эхлүүлж, хамгийн том шууд борлуулалтын багуудыг бүрдүүлсэн. Энэ багаараа Монгол улсын 21 аймгийн 315 сумыг 8 удаа тойрч шууд борлуулалт хийсэн.

Сайн Интернэшнл ХХК нь 2023 оны байдлаар Apple, Samsung, Dell, HP, Huawei, Realme, Canon, Realme, Beko зэрэг дэлхийн 20 гаруй брэндийн албан ёсны борлуулагч болж 500 гаруй нэр төрлийн гар утас, цахилгаан барааг борлуулдаг электрон барааны Монголын топ 5 компанийн нэг юм.

Компанийн товч танилцуулга

1996 он: “Сайн Интернэшнл” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан.

1998 оноос Компьютер, дагалдах хэрэгслийн худалдааны “Сайн компьютерс” дэлгүүрээ нээсэн.

2000 он: Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймагт салбар дэлгүүрээ нээсэн.

2004 он: Анхны OEM PC-гээ Ego, Express, MAN нэртэйгээр худалдаанд гаргасан.

2005 он: Intel корпорацын Монгол дахь анхны албан ёсны түнш болсон Цахим Монгол хөтөлбөрт зориулсан өөрийн S-TECH брэндийн компьютерыг гаргасан. Тус компьютер Монголын 10 айл тутмын нэг нь S-Tech компьютерын хэрэглэгч байлаа.

2006 он: Азид нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог тог баригч (ups) үйлдвэрлэгч АНУ-ын Powercom брэндийн UPS тог баригчийн Монгол дахь албан ёсны дистрьбютер.

2007 он: Улаанбаатар хотын компьютерын худалдааны төвлөрсөн төвүүдэд салбар дэлгүүрүүдээ байгуулав.

2009 он: Acer брэндийн албан ёсны эрхийг авав.

2011 он: Dell брэндийн албан ёсны эрхийг авав.

2012 он: HP брэндийн албан ёсны эрхийг авав.

2013 он: Энэ оноос дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг системээ халж, эцсийн хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ шууд хүргэх шууд борлуулалтын хэлбэрт шилжсэн. 2014 он: HP брэндийн албан ёсны дэлгүүрийг нээв. Монголын хамгийн том шууд борлуулалтын компани болсон.

2015 он: Canon брэндийн албан ёсны эрхийг авав.

2016 он: Solstar брэндийн албан ёсны эрхийг авав.

2017 он: Монголд хамгийн том шууд борлуулалтын багуудыг бүрдүүлсэн. Энэ багаараа Монгол улсын 21 аймгийн 315 сумыг 8 удаа тойрч шууд борлуулалт хийсэн.

2018 он: SHARP, HANSA, LASKI, BOMA брэндийн албан ёсны эрхийг авав.

2019 он: Apple брэндийн албан ёсны дистрибьютер болж Шангрила Молл-д Apple Store нээв.

2020 он: Samsung брэндийн гар утас цахилгаан барааны Албан ёсны дистрибьютер болов.

2021 он: Huawei, Realme, Beko, LG, SMEG, GRUNDIG брэндийн албан ёсны дистрибьютер болов.

2022 он: Arçelik группийн Arctic, OPPO, Blomberg брэндийн албан ёсны дистрибьютер болов.

  • Уриа

    Сайн мэдлэгээс Сайн ирээдүй

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ЭМЯ-ны замын эсрэг талд Аюуд тауэр 7 давхар 706 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.