Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өмнөговь тээврийн нэгдэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Өмнөговь Тээврийн Нэгдэл” ХХК нь 2012 онд хүнд даацын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа эрхэлдэг Өмнөговь аймгийн уугуул 39 иргэн , 11 аж ахуй нэгжүүдийн хөдөлмөр зүтгэлийн оролцоотойгоор орон нутгийн баялагийг тэгш хувиарлах үндсэн зорилготой үүсгэн байгуулагдсан.

Хувьцаа эзэмшигчид бид 2009 оноос хойш нүүрс тээврийн үйл ажиллагааг эрхлэж байсан туршлага болоод хичээл зүтгэлийнхээ үр дүнгээр “ Өмнөговь Тээврийн Нэгдэл” ХХК-ийг байгуулж, одоо 340 гаруй хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэж говь нутгийнхаа иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулан 500 гаруй хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

Төрөлх говь нутагтаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч тээврийн салбартаа тэргүүлэгч компани болохын тулд бид нутгийн ард иргэд, тээвэрчдийн дэмжлэгээр байгуулагдаж Оюу толгой ХХК-ийн Зэсийн баяжмалын экспортын тээвэрлэлтийг 3 цуваа 51 тээврийн хэрэгслээр Улс хоорондын экспортын тээврийн үйл ажиллагааг 11 дэх жилдээ амжилттай гүйцэтгэж байна.

  • Уриа

    “Төрөлх говь нутагтаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч тээврийн салбарын тэргүүлэгч компани болох”

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.