Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

СМАРТ ГРИЙН ДЕВЕЛОПМЕНТ ХХК

SMART SUSTAINABLE SMART
SMART SUSTAINABLE SMART
SMART GREEN DEVELOPMENT LLC
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сайн байна уу. Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Смарт Грийн Девелопмент ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилж байна.

Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн загвар дизайнтай, чанартай, тав тухтай орон сууц, оффисын барилгыг барихын зэрэгцээ барилга угсралтын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна.

Цаашдаа бид бүхэн орчин үеийн дэвшилтэт техник технологи, шинэ төрлийн материалыг барилгын салбарт нэвтрүүлэх, улмаар хүн ардын аж амьдрал, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс бүтээн байгуулалт болгондоо өөриймсөг сэтгэлгээ, мэргэжлийн өндөр ур чадвартайгаар хандан ажиллана.

Бидний хийсэн бүтээсэн ажлын ололт амжилтаар монголын барилгын салбар шинэ түвшинд гарч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилга байгууламж бий болно гэдэгт итгэлтэй байна.

Бидний ажлыг дэмжин, бүтээн босгох арвин үйлсэд хамтран зүтгэдэг, гар бие сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хүн бүхэнд ажлын өндөр амжилт, аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Смарт Грийн Девелопмент” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга байгууламжийн угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Барилгын төсөл хөгжүүлэх, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчиддээ бодит үнэ цэнэ бий болгож, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Бүтээгдэхүүнээ чанартай хийж гүйцэтгэхийн тулд ОУ-ын болон дотоодын мэргэжлийн зөвлөх компаниудтай хамтран зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн хяналт хийлгэн ажилладаг.

Бид ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, зөвлөхүүд, байнгын болон гэрээт ажилтнуудтайгаа нэг зорилгын төлөө нэгдэн, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазаа жил бүр бэхжүүлж, мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлж ирсэн.

  • Уриа

    SAFE SUSTAINBLE SMART

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    20

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Blue Mon оффисын 7 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.