Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Рояалрэнж ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй болон явуулахаар төлөвлөж буй компаниудад үйл ажиллагаагаа оновчтой, зардал багатай, цаг алдалгүй явуулахад дэмжлэг болох зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Манай компани нь өөрсдийн багийг геологи уул уурхайн төсөл болон практикт 5-10 жил ажилласан туршлагатай залуусаар бүрдүүлсэн бөгөөд МУ-ын мэргэшсэн, зөвлөх инженерүүдээс зөвлөгөө авч үйл ажиллагаа явуулдаг.

Геологи хайгуул, уул уурхай, байгаль орчин гэсэн үндсэн 3 чиглэлийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас уурхайг ашиглаж дуусан, хаалт, нөхөн сэргээлт хийх хүртэлх бүх шатны үйл ажиллагаанд танд бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. Уул уурхайн төслийн техник, технологийн оновчтой шийдлүүдийг тодорхойлж, эдийн засгийн өндөр үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, Монгол Улсын уул уурхайн салбарт мөрдөгдөж буй татвар, хууль эрх зүйн орчинд нийцүүлэн үйлдвэрлэл явуулах стратегийг боловсруулах нь бидний үндсэн зорилт юм.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу, Ялалт плаза, 903 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.