Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай, Экспресс таур, 3 давхар 301 тоот

Бидний тухай

RE/MAX ХХК нь АНУ-ын Денвер хотоос эхлэлтэй бөгөөд дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийн франчайзингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Улаан, цагаан, хөх өнгийн бөмбөлөг бүхий лого, “Үүлнээс дээгүүр” гэсэн уриагаараа олонд танигдсан RE/MAX компани нь 1973 онд  байгуулагдсан бөгөөд 1987 оноос хойш Канадын №1 үл хөдлөх хөрөнгийн сүлжээ, АНУ болон өөр олон улсад салбартаа тэргүүлэгч байсаар ирсэн түүхтэй. Монгол улс нь RE/MAX LLC-ийн албан ёсны франчайз эрхтэй 99 дэх улс болсон ба RE/MAX Mongolia нь олон улсын жишигт нийцсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээг үзүүлэх, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын боломжуудыг авчрах, мөн дэлхийн 110 гаруй улсын үл хөдлөх хөрөнгийг Монголд худалдан борлуулах боломж олгох дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологи, ноу хауг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Дэлхийн 110 гаруй улсад салбартай  No.1 Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын RE/MAX компанийн  RE/MAX Express оффис нь хотын төвд байршилтай бөгөөд бид үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, худалдан авалт, түрээсийн чиглэлээр зуучлалын үйлчилгээг үзүүлж байна.

 

© Ремакс Экспресс. 2017-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.