Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Пирамид Индастри ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компанийн танилцуулга

“Пирамид Индастри” компани нь 1996 онд Монголд хамгийн анхны дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж байсан бол 1998 онд Барилга Архитектур корпорацитай хамтран Монгол Улсын хөөсөнцөр хавтангийн анхны стандартыг боловсруулсан билээ. Улмаар 2011 онд хүчин чадлаа нэмэгдүүлэн хоногт 600, жилд 180 000 метр куб дулаалгын EPS хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болгож технологийн шинэчлэл хийсэн. Өдгөө тус компани нь “Пирамид импекс” болон “Пирамид бюлдинг” гэсэн хоёр салбар компани, 60 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөөсөнцөр хавтангийн үйлдвэр нь үйлдвэрлэх, хатаах, зүсэх гэсэн гурван үндсэн дамжлага цехтэй. Үйлдвэрийн дамжлага тус бүр орчин үеийн өндөр технологийн бүрэн болон хагас автомат машинаар тоноглогдож хөөсөнцөр хавтанг хэрэглэгчдийн хүссэн хэлбэр хэмжээ, зураг, загвар дизайны дагуу чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зүсэж үйлчилж байна. Туршлагатай чадварлаг хамт олон, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоо хэмжээнээс үл хамааран захиалсан бүтээгдэхүүнийг түргэн шуурхай үйлдвэрлэж, хүргэж өгч үйлчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд ямагт анхаарч ажилладаг. Түүнчлэн дулаалгын хөөсөнцөр хавтанг өндөр нягтаршилтай, галын шаталтыг дэмждэггүй тусгай нэмэлт бодистой, дулаан алдагдлыг бууруулах ам дарах ховилтойгоор хийж байна.

Мөн 2012 онд БНСУ-ын барилгын материалын тэргүүлэгч үйлдвэр болох “DEABO HOUSING” компанитай хамтран Монголын анхны “Чулуут өнгөлгөөний материалын үйлдвэр” - ийг ашиглалтанд оруулж сүүлийн үеийн дэвшилтэд техник технологид тулгуурлан бэлэн зуурмаг хэлбэрээр импортыг орлох чулуут өнгөлгөөний материалыг үйлдвэрлэж, үнийг тогтвортой байлгахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна.

Тус үйлдвэр нь хоногт 1000 ширхэг сав бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүх төрлийн чулуут өнгөлгөөний материалыг хэрэглэгчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэхээс гадна Монгол орны эрс тэс цаг уурт зохицуулан хавар намрын сэрүүн нөхцөлд ч барилгын ажлын чанарт нөлөөлөхгүйгээр хэрэглэж болох тусгай орц найрлагаар үйлдвэрлэх боломжтойгоор онцлог.

Дулаалгын хөөсөнцөр хавтан болон чулуут өнгөлгөөний материалын үйлдвэрлэхээс гадна барилгын гадна фасадны материалыг суурилуулж, тогтоох бэхлэх зориулалттай төрөл бүрийн сайн чанарын хадаас, тор, шавар, цавуу, бэхлэгч, тогтоогч зэрэг бүтээгдэхүүнийг Солонгос, Хятад зэрэг улсаас импортлон худалдаалдаг.

Бидний амжилт:

  • 2009 онд” BARILGA EXPO-2009 үзэсгэлэнгээс “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон”
  • “Шилдэг үйлдвэрлэгч”, “Оны шилдэг бүтээгдэхүүн
  • 2009 онд “Монголд танигдсан стандарт хэвшүүлэгч тэргүүний байгууллага”,
  • 2010 онд “Үндэсний шилдэг үйлдвэр”,
  • 2011 онд ЗТБХБЯ-ны “Шилдэг барилгын материал үйлдвэрлэгч”,
  • 2012 онд “BARILGA EXPO -2012 үзэсгэлэнгээс “Шилдэг үйлдвэрлэгч”
  • 2013 онд “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээлгэсэн хамт олон”
  • 2013“Оны шилдэг ажил олгогч”-оор тус тус шалгарч байсан
  • 2014 онд “Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч”
  • 2015 оны Монголын “TOP-50” барилгын материал үйлдвэрлэгч
  • 2015 оны Барилга хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Улаанбаатар барилга-2015” батламж
  • 2016 онд “BARILGA EXPO -2016 үзэсгэлэнгээс “Шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэгч”
  • 2016 онд Барилга хот байгуулалтын яамны “2016 оны барилгын материалын үйлдвэрлэлийн шилдэг аж ахуйн нэгж” зэрэг олон шагнал хүртсэн.

Бидний эрхэм зорилго: Хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээ үзүүлж харилцагчдынхаа итгэлийг даасан орчин үеийн шилдэг техник технологи нэвтрүүлэлт, нийгмийн өгөөжөөрөө ямагт тэргүүлэгч үндэсний хэмжээний компани байхад оршино.

Үйл ажиллагааны чиглэл: Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа

Зорилт:

  • Зах зээлд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж хэрэгцээг ханган нийлүүлэх
  • Бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлэн алхах
  • Орчин үеийн техниз технологийг Монгол нэвтрүүлэх
  • Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх
  • Шинэ соргог хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах

Үнэт зүйл:

  • Бусдаас хол давсан чанар
  • Чадварлаг хариуцлагатай, гар нийлсэн хамт олон
  • Олон жилийн туршлага
  • Харилцагчдийн сэтгэл ханамж
  • Үндэсний хөгжил

Уриа үг: Таны итгэл, хөгжлийн хүч

Баримталдаг зарчим: Манай компани нь ХАМТ –ийн зарчимтыг баримтлан ажилладаг

  • Харилцагчидаа ямагт хүндлэн дээдэлж харилцан ашигтай байх зарчим
  • Ажилчид албан хаагчидынхаа эрх ашгийг хүндэтгэн үзэж санал санаачлагыг дэмжин ажиллах зарчим
  • Монгол улсын хууль дүрэм журамыг чандлан мөрдөж түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулах зарчим
  • Тууштай, хөдөлмөрч сэтгэлээр хандан шинийг эрэлхийлэн хөгжин дэвшиж үйл ажиллагаагаа тасралтгүй цэгц шулуун явуулах зарчим
  • Уриа

    Таны итгэл Хөгжлийн хүч

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүргийн 2-р хороо, АШҮХ, Пирамид Индастри ХХК-ийн өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.