Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Приус Центр

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БИДНИЙ ТУХАЙ
Дэлхий дахинд эко машины хэрэглээ өдрөөс өдөрт өсч буй энэ өдрүүдэд Toyota Prius буюу Hybrid машины цогц үйлчилгээг нэг дор цогцлоосон Prius Center төв та бүхэнд үйлчлэхдээ таатай байна. Бид 2011 оноос үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлсэн бөгөөд одоо нийт10 салбар 270 орчим ажилтантайгаар Улаанбаатар хотын 4 зүгт сэлбэг худалдаа, оношилгоо засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
СЭЛБЭГ ХУДАЛДАА
Бид Япон улс дахь хамтын ажиллагаатай компаниудаар дамжуулан Toyota Prius автомашины оргинал задаргааны, чанарын баталгаатай бүх төрлийн сэлбэгийг тасралтгүйгээр оруулж ирэн үйлчлүүлэгчдээ сэлбэгээр хангаж ажилладаг. Мөн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан ОХУ, Хятад болон Тайвань улсаас Toyota Prius автомашины бусад шаардлагатай шинэ сэлбэг, хэрэгслийг импортоор оруулж ирэн худалдаалж байна.
АВТО МАШИН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Бид байгуулагдсан цагаасаа Toyota Prius автомашины засвар үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж ирсэн. Манай хайбрид автомашины засвараар дагнасан мэргэжлийн өндөр ур чадвартай инженерүүд Toyota Prius машины бүх төрлийн оношлогоог үнэгүй хийж ирсэн нь хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж байна. Бид чанартай засвар үйлчилгээг тогтмол явуулах зорилгоор мэргэжлийн сургуулийн төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулан авч ажиллуулдаг. Мэргэжлийн, найрсаг хамт олон цэвэрхэн, тохилог орчинд таны машины бүхий л хэрэгцээ, шаардлагыг хангах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

МАНАЙ БАЙГУУЛЛАГАД ТА АЖИЛЛАСНААР

Приус Центр нь авто машины засвар үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба бидний үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Манай байгууллагын ололт, амжилт бүхэн нийт ажилтан албан хаагчдийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүн юм. Бид амжилтаа улам бататган эрч хүчтэй, зөв хандлагатай, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олон болохын төлөө хичээн ажиллаж байна.

  • Албан тушаал ахих, өсөн дэвших ижил тэгш боломж
  • Өрсөлдөхүйц цалин, шагнал урамшуулал
  • Шинийг сурах боломж
  • Ажлын бүрэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй
  • Ажилтандаа зориулсан нийгмийн халамж, тэтгэмж, соёлын хөтөлбөрүүдэд хамрагдах /Эрүүл мэндийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, фитнессийн хөнгөлөлт/ бүрэн боломжтой
  • Уриа

    БҮРЭН ИТГЭЛ, БИДНИЙ ТУРШЛАГА

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    270

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД, 16-р хороо, Туулын 17-346 PRIUS CENTER

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.