Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Путонхуа сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

                                 “ПУТОНХУА” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ          Хятад хэлний  сургалттай “Путонхуа” бүрэн дунд сургууль нь “Путонхуа” хятад хэлний сургалтын төв дээр үндэслэгдэн шинээр байгуулагдаж байна. Тус сургалтын төв нь 2010 онд анх үүсгэн байгуулагдсан ба 7дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн Хятад хэлний дагнасан сургалт явуулдаг, мэргэжлийн хятад багштай онцлог юм.          Энэ хугацаанд анхан, дунд, гүнзгий бүх шатны хятад хэл суралцах хүсэлтэй бүх насны маш олон суралцагчдыг амжилттай төгсгөж олны талархлыг хүлээсэн билээ. Мөн “Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтанд бэлтгэх гарын авлага” 3,4,5,6-р түвшний цуврал,орчин цагийн ижил утгатай, ойролцоо утгатай үгийн тайлбар / Анхан, Дунд, Дээд / шат тус тус  номнуудыг Монгол оюутан сурагчдад зориулан бэлтгэж хэвлэн гаргасан нь олны таашаалд нийцсэн, хятад хэл сурч буй хэн бүхний хэрэглээ шаардлагад нийцсэн ном, сурах бичиг болж чадсан юм.        Ийнхүү тус сургалтын төв нь зөвхөн хятад хэлний сургалт явуулаад зогсохгүй цаашид олон зуун хятад хэл сурах хүсэлтэй хүүхэд залууст хятад хэлийг эх орондоо мэргэжлийн шилдэг багш нараар заалган суралцах таатай нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар үйл ажиллагаагаа өргөтгөж албан ёсоор Хятад хэлний сургалттай бүрэн дунд сургууль байгуулагдахад бэлэн болоод байна.  МАНАЙ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО, ДАВУУ ТАЛ 1.	Хятад хэлийг БНХАУ-ын мэргэжлийн шилдэг багш  Монгол улсын болон Хятад улсын боловсролын байгууллагын сургалтын стандартыг хослуулан баримталж хичээлийг мэргэжлийн  өндөр түвшинд чанартай заана. 2.	Сурагчдыг жил бүр хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтанд тусгайлан давтуулж, тус шалгалтанд өндөр амжилт үзүүлэхэд бэлтгэнэ.  3.	Хятад хэлнээс гадна математик болон англихэлийг мөн гүнзгийрүүлэн суралцаж,  амжилттай төгссөн бүх сурагчдыг БНХАУ-ын их дээд сургуулиудад Улсын болон Мужийн Засгийн Газрын тэтгэлэгт 100% хамруулна.  4.	Тус сургуулийн бусад мэргэжлийн хичээлийг зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй, магистр, доктор, дэдпрофессор цолтой нийслэл болон улсын чанартай уралдаан тэмцээн олимпиадад сурагчдаа амжилттай бэлтгэдэг, арвин туршлагатай, сургах арга барил сайтай дадлага туршлагатай багш нар заана. 5.	Жил бүр сурагчдын зуны амралтаар 14-30 хоногийн хугацаатай БНХАУ-д ярианы дадлага хичээлд суралцуулах ба зардлын 30%-ийг сургууль хариуцна.  6.	Сурах орчин буюу хичээллэх анги танхим, хоолны газар стандартын шаардлага хангасан, сургалтын техник хэрэгсэл материаллаг бааз хангалттай ба сурах бичгээр бүрэн хангагдсан, суралцах таатай орчин бүрэн бүрэлдсэн болно. 7.	Сурагчид өглөө 08:00 цагаас 18:00 цагийн хооронд хичээл орох, хооллох, даалгавар хийх, давтлага хийх зэргээр сургууль дээрээ өнгөрүүлэх ба энэ нь хичээлийн цагийн дараа сурагчид гэрийн даалгавараа бүрэн гүйцэд хийж дуусган, бусад цагт гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амрах цаг гарч, эцэг та бүхний ажлыг хөнгөвчилж хүүхэдтэйгээ эрүүл харилцааг бий болгоход нөлөөлнө.  8.	Сурагчид чөлөөт цагаа амрах, тоглох, номын санд ном унших, мөн дуу, хөгжим, бүжиг, зураг, шатар гэх мэт өөрийн сонирхсон дугуйлан секцэнд явж тавтай тухтай орчинд өнгөрүүлнэ. 9.	Сургуулиас амт чанартай тэжээллэг өдрийн 1,2-р хоол, оройн цайг сурагчдад цагийн хуваарийн дагуу стандарт, ариун цэврийн шаардлага хангасан цайны газарт мэргэжлийн тогооч нар бэлтгэнэ.  10.	Сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлтэй. 11.	Сурагчдыг хүүхдийн тусгай зориулалтын аюулгүй байдлыг хангасан автобусаар зохих маршрутын дагуу гэрийн тань ойролцооноос цагийн хуваарийн дагуу өглөө орой авч хүргэж өгөх үйлчилгээг үзүүлнэ.    Манай хаяг:  Сүхбаатар дүүрэг 10-р хороо Монгол 3-р сургуулийн баруун талд “Мон -Асиа” компанийн ягаан өнгөтэй 4 давхар байрны 204 тоот  И-мэйл: ub_putonghua@yahoo.com Утас: 99107190, 99105215, 88106378

  • Уриа

    ЭРИН ЗУУНЫ ХЭЛИЙГ ЭХ ОРОНДОО ЭЗЭМШЬЕ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-88

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.