Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Отгонтэнгэр их сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Отгонтэнгэр их сургууль 1991 онд байгуулагдсан Монгол Улс дахь хувийн хэвшлийн анхны их сургууль бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өдгөө32 дахь жилдээ боловсролын сургалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулж байна.

Тус сургууль 1999 онд Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн анхны дээд сургууль болж улмаар “Их сургууль”-ийн статустай болсон ба 2004 онд ахисан түвшинд, 2018 онд 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.

2005-2006 оны хичээлийн жилд бүтцийн өөрчлөлт хийж Хууль зүй, Эдийн засаг бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн гэсэн бүтцийн гурван сургуультай болсноор сургалтын үйл ажиллагаа улам өргөжиж тэлсэн ба 2012-2013 оны хичээлийн жилд Дээд боловсролын байгууллагын аттестатчилалд хамрагдаж БШУС-ын 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 тоот тушаалаар “Аттестатчилалд тэнцсэн” гэрчилгээ авсан. Мөн 2012 онд АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн кандидат гишүүний батламж авсан.

2018 онд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн 2018 онд БСШУСЯ-ны "Дээд боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч их сургууль" өргөмжлөл авсан.

Отгонтэнгэр их сургууль нь бакалаврын 18, магистрын 11, докторын 2 хөтөлбөрийг өдөр, өдөр, орой эчнээ хэлбэрээр сургалт явуулж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД, 5-р хороо, Жуковын гудамж

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.