Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Одь Тан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрхэм зорилго

  • 2017 онд ISO 9001: 2015 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх
  • 2020 онд GMP хангасан үйлдвэр болох
  • 2020 онд Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх
  • Эмийн нэн ховор, ховор түүхий эдүүдийг тарьж эмийн ургамлын нөөцийн санг бүрдүүлэх
  • Инновацыг нэмэгдүүлэх
  • Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх

Бидний алсын хараа

Бид эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь зүйлсийг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн ажиллана.

  • Үйлдвэрийн шат дамжлага болгонд ISO 9001: 2015, GMP шаардлагын дагуу ажиллах
  • Шинийг үргэлж санаачлан ажиллах
  • Хэрэглэгчийг дээдлэн харилцагч төвтэй ажиллах
  • Нийгмийн хариуцлагатай
  • Байгаль орчноо хамгаалахад бусдыг манлайлан оролцоно.
  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хийж буй бүтээгдэхүүн болгон хүний эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг анхаарч ажиллах
  • Салбартаа тэргүүлэгч болох эрмэлзлэлтэй

Чанарын бодлого

Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд өндөр хяналт тавьж, монгол улсын болон олон улсын стандартуудыг мөрдөн цаашид тасралтгүй сайжруулан ажиллана.

Чанарын зорилт

  • Бүтээгдэхүүний үл тохирлыг 30% бууруулах
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтоож, 20%-иар нэмэгдүүлэх
  • Ажилтнуудынхаа оролцоог 100% нэмэгдүүлэх
  • Тоног төхөөрөмжийн сул зогсолтыг 90% бууруулах

Аж ахуйн нэгжийн өнөөгийн үйл ажиллагаа

“Оточ-Одь”ХХК 2002 оноос эхлэн уламжлалт монгол эмчилгээгээр хүн ардын эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь 400 гаруй жилийн өмнөөс таслалгүй өдийг хүртэл уламжлан ирсэн говийн их маарамбуудын жор дамжлагыг 10 дахь үеийн шавь хүний гавъяат эмч П.Баатар үргэлжлүүлэн эмийн үйлдвэрийг байгуулж монгол уламжлалт анагаах ухааны эм, тан, хүнс, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж, өөрийн эмнэлгийн өвчтнүүдэд болон дотоод зах зээл болон ӨМӨЗО-ны Шилийн хот, Хөх Хот, Эрээн хотын дэлгүүрүүдэд нийлүүлүүлээд байна.

Ялангуяа орчин үеийн анагаах ухаанд шийдэхэд төвөгтэй байгаа зарим өвчнийг эмчлэх оношлох, урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны арга бий болгоход тодорхой ажлуудыг хийж байна. Дэлхий нийтэд тулгараад байгаа хорт хавдрын өвчлөл хүн төрөлхтний айдас болсон өнөө үед бид дэлхийн анагаах ухааны үзэл баримтлалыг шинэ түвшинд гаргах Дээд эрүүл мэндийн онолыг боловсруулж, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү онол арга зүйг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, эдгэшгүй гэгдэх бүхий л өвчинг анагаан эмчилж хүн төрөлхтөнг эрүүл амьдрахуйн арга зүйд суралцуулна гэсэн үзэл баримтлалаар эмчилгээ хийгддэг юм.

АНУ-ийн Хорт Хавдар Судлалын Институдийн(Cancer Research Center of USA) судалгаагаар үсэрхийлсэн хорт хавдартай (Malignant Tumor) өвчднүүдийн 5 –аас дээш жил наслах магадлал 16 хувьтай байдаг бол одоогийн байдлаар тус эмнэлэгт 6000 гаруй өвчтөн хяналтанд байдгаас 3800 гаруй нь хорт хавдартай өвчнүүд байдаг. Оточ Одь эмнэлгийн хяналтанд байдаг үсэрхийлсэн хорт хавдартай өвчтнүүдийн 40 гаруй хувь нь 5-аас дээш жил насласан үр дүнтэй байна. Энэ нь уламжлалт эм, бэлдмэл нь хүний биеийг дархлааг өндөрсгөж үсэрхийллийг удаашруулах ач холбогдолтой байгаа нь уг эмнэлгийн 15 жилийн практик, өмнөх маарамба нарын 400 гаруй жилийн эмчилгээний түүхүүд дээр ажиглагдсан. Тус эмнэлэг ДЭМ-ийн хөтөлбөрийг анхлан боловсруулж эм тан болон эмийн бус 655 эмчилгээний аргууд буюу бясалгал, лекцийн сургалтаар сэтгэлгээний загварыг өөрчилж, оюун санааг давхар эмчлэн өвчин эдгэрэхэд чухал нөлөө үзүүлдэгийг онолын үндэслэлтэйгээр гаргаж ирсэн. Хавдар өвчин нь буруу гажигтай эсийн амитац хуваагдал гэж ДЭМ–ийн хөтөлбөрт томёолсон байдаг учраас энэ эмчилгээ нь өвчтөй хүмүүст маш их үр дүн, амьдрах итгэл өгч байна.

  • Уриа

    Урьдчилан сэргийлнэ, хамгаална, эрүүлжүүлнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, тахилт, Одь Тан эмийн үйлдвэрийн байр. Оффисын хаяг: БГД 6 хороо КЮКҮШИ ТАУР 409 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.