Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Номадс турс экспедишн ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь анх 1995 онд Герман улсын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Бид Нүүдэлчдийн ахуй соёл, зан заншил, ёс уламжлалыг дэлхий дахинаа сурталчлан таниулах эрхэм зорилгын төлөө нэгэн сэтгэлээр ажилладаг бөгөөд манай компанийн "Чингисийн дайчид" аялал нь Английн BBC телевизээс гаргасан "Үхэхээсээ өмнө хийж үзэх үл мартах зүйлс" номын жагсаалтад багтсан билээ.

Манай хамт олон дан ганц аялал жуулчлалын чиглэлд бус Монголд хийгдсэн олон тооны баримтат болон уран сайхны кино, нэвтрүүлэг, зураг авалтуудын ложистик, зохион байгуулалтыг хариуцан ажилладаг.

Зарим ажлаас дурдвал: бид BBC, CNN, NHK, францын UGC Images мөн Julia Roberts, Monica Belluchi зэрэг Холливүүдийн алдарт одуудтай хамтран ажилласан туршлагатай. Мөн түүнчлэн:

  • 2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийн,
  • 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.А.Медведевийн,
  • 2011 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байдены
  • 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн
  • 2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны
  • 2014 онд БНХАУ-ын Дарга Си Зиньпины
  • 2015 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иохам Гаукын
  • 2016 онд төрийндээд хэмжээний АСЕМ уулзалтын
  • 2019 онд АНУ-ын Батлан хамгаалахын Сайдын зэрэг манай улсад хийсэн төрийн албан ёсны айлчлалуудын логистикийн ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ чиглэлд салбартаа хамгийн туршлагатай компани билээ.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Тур оператор:
  • Логистик
  • Гэр бааз /Туул Риверсаид/

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.nomadstours.com хаягаар орж танилцана уу.

Манай компанитай танилцаж анкетаа илгээхээр шийдсэн танд баярлалаа. Нүүдэлчдийн өв соёлыг дэлхий дахинаа сурталчлан таниулахыг хүсэгч хэн бүхэнд бид үргэлж нээлттэй, хамтран ажиллахдаа таатай байх болно.

  • Эрхэм зорилго

    Нүүдэлчдийн ахуй соёлыг дэлхий дахинаа сурталчилан таниулна

  • Уриа

    Та сонго, бид сэтгэлээрээ үйлчилнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1995

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн гудамж 17060/31

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.