Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨААТҮГ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААҮГ нь 1989 онд Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, 2005 онд Түлш, эрчим хүчний яамны харьяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, 2009 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, “Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн нарийвчилсан хэмжилт судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, зураг төсөл боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих, гадаад, дотоодод үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид туршилт хийх, магадлал гаргах, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсгүүр барих, сэргээгдэх эрчим хүчний аливаа төсөл хөтөлбөрийг гадны болон дотоодын төрийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Монгол улсын эрчим хүчний сайдын 2016 оны 106 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техник хяналт тавих ажлыг дангаар гүйцэтгэж байна.

Тус төв нь “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “100000 нарны гэр” үндэсний хөтөлбөр, “Богдын голын УЦС-ыг шинэчлэх” төсөл, ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /GTZ/-ийн “Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих” төсөл, Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь үндсэн чиглэлийнхээ хүрээнд 2017 болон 2018 онуудад улсын хэмжээнд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний дараах төсөл хөтөлбөрүүдэд техник хяналтын ажлыг хэрэгжүүлж ажилласан.

2017 онд:

  • “Цэций” 50МВт салхин цахилгаан станц, Өмнөговь аймаг, Цогтцэций сум
  • “Моннаран” 10МВт нарны цахилгаан станц, Улаанбаатар хот, СХД, 21 дүгээр хороо

2018 онд:

  • “Гэгээн” 15МВт нарны цахилгаан станц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум
  • “Сайншанд” 55МВт салхин цахилгаан станц, Дорноговь аймаг, Сайншанд сум
  • “Сүмбэр” 10МВт нарны цахилгаан станц, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум
  • “Бөхөг” 15МВт нарны цахилгаан станц, Төв аймаг, Сэргэлэн сум.
  • Уриа

    “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг бүх нийтийн хүртээл болгохын төлөө...

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    1989

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд, Өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.