Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нэшнл бодигуард сервис

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай National bodyguard service LLC харуул хамгаалалтын байгууллага нь Нийслэлийн цагдаагийн газрын 2014 оны №264 тоот бүртгэлийн гэрчилгээ , 2019 оны №201907000022 тоот тусгай зөвшөөрлийн дагуу харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Манай компани нь хувь хүн болон албан байгууллага, объектод хамгаалалтын цогц үйлчилгээ үзүүлхээс гадна Хонг-конг, Тайвань , БНХАУ-ын улсын үйлдвэрийн маш өндөр чанар нягтралтай HD болон Аналоги камер гар хулгайн дохиолол зэргийг чанарын өндөр түвшинд нийлүүлж суурьлуулж үйлчилж байна.

Манай хамт олон нь хамгаалалтын үйлчилгээг цогцоор үзүүлж байна. Хувь хүн болон зочид төлөөлөгчдийн Шадар хамгаалалт, Объект албан байгууллагын биечилсэн хамгаалалт , Шоу тоглолт арга хэмжээний хамгаалалт , Тусгай хамгаалалттай ачаа бараа зөөх зэргээр таны амь нас эрүүл мэнд , эд хөрөнгийг найдвартай хамгаалах болно. Манай компани 24 цагийн шуурхай бүлэгтэй ба эргүүлийн маршрутын дагуу хариуцсан объектын аюулгүй байдлыг байнга сахиулж ажилладаг. Харуул хамгаалалтын ажилтаны ур чадвар , байгууллагын нэр хүнд , тогтвортой байдлыг хангаж ажиллахын тулд Хууль сахиулах их сургуулын Хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтанд алба хаагчдыг тогтмол сургадаг юм. Манай албанд ихэвчлэн цэрэг цагдаа , хүчний байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн ур чадвар өндөртэй алба хаагчид ажиллаж байна.

Манай компаний удирдлагаар Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан дадлага туршлагатай офицерууд ажилладаг бөгөөд албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын Шинэ Холимог тулааны ерөнхийлөгч Дэлхийн аварга Н.Тайванертөнц бие хамгаалах урлагын хичээлийг тогтмол явуулдаг юм.

Манай компани хямд үнэтэй чанаргүй үйлчилгээг бус боломжийн үнэтэй найдвартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг билээ. Хэрэв та манай компаний харуул хамгаалалтын үйлчилгээг авсан тохиолдолд гэрээний үнийн дүн , хугацаанаас хамаарч хяналтын камер , Гал хулгайн дохиололыг 100% хүртэл үнийн дүнгээр хямдруулж танай талд суурьлуулж өгөх боломжтой.

Таныг мэргэжлийн шуурхай найдвартай хамт олон хамтран ажиллахыг санал болгож байна. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Уриа

    найдвартай үйлчилгээ манай зорилт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо ,Амарын гудамж , Мэдээлэл технологийн үндэсний парк 118 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.