Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нэйшнл лайф даатгал

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Нэйшнл Лайф Даатгал" ХХК нь 2007 онд "Эф Эс Си Өү" ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд 2008 онд урт хугацааны буюу амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын анхны компани болж байгуулагдсанаас хойш амьдралын даатгал буюу урт хугацааны даатгалаар мэргэшин ажиллаж байна.

Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдвол түүнээс үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн урт хугацаанд даатгалын хамгаалалттайгаар мөнгөн хуримтлал үүсгэж зорилгоо биелүүлэх хөшүүрэг болдог. Амьдралын даатгалтай гэр бүлд гэнэтийн зүйл гэж үгүй тул аливаа бэрхшээл тулгарахад сэтгэл зүй, санхүүгийн хувьд үргэлж бэлтгэлтэй баталгаажсан байдаг.

Бид хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгохыг зорин ажиллаж байна.

Өнөөдөр хувь хүмүүс гэр бүл, үр хүүхдээ даатгуулахын зэрэгцээ ажил олгогч нь ажиллагсдаа амьдралын даатгалд хамт олноор нь хамруулж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж байна.

"Нэйшнл Лайф Даатгал" ХХК компани нөхөн төлбөрийг шуурхай олгох, найдвартай байдлыг хангах үүднээс Германы Мюних Ре давхар даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Мөн даатгуулагчдынхаа аялалын үеэрх аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын яаралтай түргэн тусламжийн Интернэйшнл СОС байгууллагатай хамтран дэлхийн өнцөг булан бүрт даатгалын үйлчилгээгээ хүргэж байна.

  • Уриа

    Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    50

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж 12-1 /МАХ мall худалдааны төвийн хойно Colorado төвийн 1 давхарт 105 тоот/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.