Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-хороо, Новел Лизинг ХХК, 204 тоот

Новел Лизинг ХХК - Нээлттэй ажлын байрууд

2019-12-12
Агуулах, засварын төв хариуцсан менежер

Засварын төв болон агуулахын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон ажилчдыг нэгдсэн урдирдлагаар хангах хянах
Удирдлагын багаас гаргасан стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны зорилго зорилтыг тодорхойлох, ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах
Засварын төвд хийгдэж буй бүх засвар, үйлчилгээний ажилд иж бүрэн хяналт тавих
Засварын төвийн ХАБЭА-ын бодлого журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулах
Барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг бүрэн удирдан зохион байгуулах
Харилцагч, үйлчлүүлэгчтэй уулзах, үйлчилгээний мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
Засвар, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх талаар борлуулалтын албыг дэмжин ажиллах, хамтран ажиллах

2019-12-10
Нягтлан бодогч

Ажлын байрны гол үйл ажиллагаа

Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж өгөх
Байгууллагын нийт ажилтан албан хаагчдын сарын цалинг бодож, сар бүр Ахлах нягтлан бодогчоор хянуулан шилжүүлэх
Улирал болон хагас бүтэн жилээр үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийж, тайланг ахлах нягтлан бодогчоор хянуулан баталгаажуулах
Үндсэн болон бараа материалын бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцаж ажиллах
Бэлэн мөнгөний болон аж ахуйн няравын хянаж шалгаж, цаг хугацаанд нь авах
Санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэн зохих журмын дагуу үдэж цэгцлэх, архивлах
Сар бүрийн нийгмийн даатгал холбогдох тайлангуудыг гаргаж, ажилтан албан хаагчдын дэвтэрт бичилт хийн баталгаажуулах
Үндсэн хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, улирал болон хагас жилээр засвар урсгал зардлуудыг тооцож, холбогдох албан тушаалтнуудад танилцуулах
Зээлийн үйл ажиллагаа болон даатгалын Тайлан гаргаж хянуулах
Санхүүгийн программыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх, сар улирал, жилийн тайлагуудыг гаргаж хянуулах


Ажлын байрны эрх мэдлийн хэр хэмжээ: Санхүүтэй холбоотой тайлан балансыг цаг хугацаанд нь үнэн зөв гарган ажиллах

© Новел Лизинг ХХК. 2017-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.