Үндсэн хувилбар
Улаанбаатар хот 210136, ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал ХК, 8-1 тоот

Бидний тухай

НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ  ХХК

ТАНИЛЦУУЛГА

Бүтээлч сэтгэлгээ, төгс шийдэл, чанартай гүйцэтгэлийг бид эрхэмлэн ажилладаг.

 “Нүүдэлчний соёл” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уламжлалт болон орчин үеийн технологийн төгс нийцэл бүхий үндэсний хэв шинжтэй алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.  

 Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • “Crafts master” – Алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа
  • “Ger shop” - Үндэсний бэлэг дурсгалын худалдаа
  • “Made with love” gift shop – Бэлэг дурсгалын худалдаа, үйлдвэрлэл

Анх бид импортын худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр өөрсдийн нэрийн брэндийг хөгжүүлж монголчуудынхаа ахуй, сонирхолд нийцсэн загвар, дизайнтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Алсын хараа:  Нүүдэлчний соёлын гайхамшигийг Монгол мэдлэгээр баяжуулан үндэсний урлалын шинэ хуудсыг эргүүлнэ.

 Үнэт Зүйлс:

  • Чин сэтгэл
  • Үндэсний бахархал
  • Багийн ажиллагаа
  • Хамтын хариуцлага
  • Мэдлэгийн менежмент

 ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗАРЧИМ :

 Бид ёс зүйтэй бүтээлч бизнесийг бий болгохын төлөө ямагт тэмүүлнэ. Иймд өндөр гүйцэтгэл, бодит төлөвлөгөө, алдаагүй шийдэл гурвыг эрхэмлэн эрч хүчтэй манлайллыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгоно.

  • Хамт байх биш, хамт бүтээх нь бидний зорилго гэж үзэн сайн биш шилдэг хүмүүсийн нийлбэр байна. Монгол хүн, Монгол мэдлэг, Монгол бахархал гурвыг чиг хандлагаа хэмээн мэдлэгт суурилсан шинэчлэлийг бүтээнэ.
  • Бүхий л үйл ажиллагаанд цоо шинэ, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч байхыг чиг шугамаа болгож, минут тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ ертөнцөд хөгжлийн хурдаас үл хоцрох бизнесийг бий болгоно.

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  1. CRAFTS MASTER – АЛТ, МӨНГӨН ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол уран дархны гайхамшигийг хүн бүрт хүргэх зорилгоор тохилог, нээлттэй урланг бид байгуулсан. Монголын уламжлалт дархны бүтээлд утга учир, бэлгэдэл агуулаагүй зүйл гэж нэгээхэн ч байдаггүй. Монгол дархны бурхан ухаанаар урласан сүлжээс бүхэн утга учир, бэлгэдэл, соёлыг агуулдаг. Энэ үнэт соёлыг ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг бид эрхэм зорилгоо болгодгийн хувьд урласан бүтээл бүртээ насан туршийн баталгаа өгч, засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг юм. Манай уран дархан утсан сүлжмэл, хөөмөлийн аргаар бүтээлээ урладаг бөгөөд онцгой нарийн хийцтэй мөнгөн аяга, хэт хутганаас эхлээд орчин үеийн хэв маягтай гоёл чимэглэл, үнэт эдлэл зэргийг захиалагчийн хүссэн загвараар урлаж байна. Түүнчлэн албан байгууллагын лого, тэмдэг, ойн арга хэмжээ гэх мэт баяр ёслолд зориулсан бэлэг дурсгалын зүйлсийг захиалгын дагуу үнэт металиар бүтээдэг.

  1. MADE WITH LOVE – БЭЛЭГ ДУРСГАЛЫН ДЭЛГҮҮР

Бид компанийнхаа нэрийн дэлгүүртээ өөрийн гараар хайртай нэгэндээ дурсгалын зүйл хийхэд зориулсан бүтээгдэхүүн болон керамик аяга, ган сав, даавуун эдлэл дээр  хэрэглэгчийн хүссэн өнгө төрх, зургаар хэвлэлт хийж, дахин давтагдашгүй, цор ганц бэлгийг урлан хүргэдэг. Тиймээс ч бид дэлгүүрээ “MADE WITH LOVE” буюу “Хайраар урлагч” хэмээн нэрлэсэн юм. Түүнчлэн манай дэлгүүрт импортын болон өөрсдийн үйлдвэрлэлийн төрөл бүрийн керамик аяга, хүний эрүүл мэндэд ээлтэй хуванцар, ган  усны савнууд гэх мэт олон төрлийн бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалдаг.  

  1. GER SHOP - ҮНДЭСНИЙ БЭЛЭГ ДУРСГАЛЫН ДЭЛГҮҮР

Монгол ахуй соёл, түүх уламжлалаа гадаадын жуулчдад сурталчилах, хойч үедээ уламжлуулах зорилгоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвд үхэр тэргэн дээр гэр дэлгүүр нээсэн билээ. Дэлгүүртээ түүх соёл, уламжлалт бэлгэдэл зүйг тусгасан төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл, алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийг худалдаалж байна.

Ажлын байрны зарууд

  1. Хэвлэлтийн ажилтан10 сарын 14. 16:00
  2. Худалдааны төлөөлөгч10 сарын 11. 14:03
  3. Маркетингийн мэргэжилтэн10 сарын 11. 12:44
  4. Худалдааны зөвлөх9 сарын 23. 10:10

Фэйсбүүк хуудас

© НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ ХХК. 2001-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.