Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монос Хүнс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
МЕХАНИК ЗАСВАРЧИН

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах; Өдөр шөнийн ээлжээр ажиллана.

ХАНГАМЖИЙН МЕНЕЖЕР

Компанийн дотоод, гадаадын худалдан авалтанд судалгаа шинжилгээ хийж, бэлтгэн нийлүүлэгчийг судлан сонгож, чанартай үр ашигтай худалдан авалт хийж, худалдан авалттай холбоотой бүртгэл хөтөлж, тайлан мэдээ бэлтгэж, дүн шинжилгээ хийх

ЭКСПОРТ, ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР

Гадаад зах зээл, зах зээлийн чиг хандлагыг байнга судалж, дүн шинжилгээ хийх, боломжуудыг эрэлхийлэх; Гадаад түншүүдтэй холбоо тогтоох, харилцах, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, шинэ хэлэлцээр хийх, бүтээгдэхүүнийг туршихаас эхлэн нэвтрүүлсний дараах хяналт, эргэх холбоог хангаж ажиллах;

БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

Зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, зах зээлийн боломжийг тодорхойлох, компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, түүний дагуу хэрэгжүүлэх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай тооцоо судалгааг хийх, санал санаачилга гаргаж ажиллах;

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон ажлын зааврын дагуу явуулж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллах;

ЛОЖИСТИК МЕНЕЖЕР

Борлуулалтын ажилтнуудын бий болгосон бараа бүтээгдэхүүний захиалгыг цаг хугацаанд бүрэн хүргэх, түгээлтийн машиныг зөв оновчтой хуваарилах, жолооч борлуулагчдыг удирдан зохион байгуулах, ажлын явцад хяналт тавих, 

БОРЛУУЛАГЧ, ТҮГЭЭГЧ

Худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэж өгөх, төлбөр тооцоо хийх ажлыг хариуцна. 

АГУУЛАХЫН БЭЛТГЭГЧ

Компанийн бэлэн бүтээгдэхүүнийг агуулахад хүлээн авч, өрж хурааж эмхлэх, захиалгын дагуу гарах бүтээгдэхүүнийг бэлтгэх

ГАЛ ТОГООНЫ БЭЛТГЭГЧ

Ажлын тодорхойлолтонд заагдсаны дагуу чиг үүргийг гүйцэтгэнэ 

ҮЙЛЧЛЭГЧ

Үйлдвэрлэлийн байрыг технологийн горимын дагуу чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгаалалын дүрмийг баримтлан цэвэрлэх, ажиллагсдын ажиллах таатай цэвэр орчныг бүрдүүлэх Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг баримталж ажиллана Бусад

ЧАНАР ШАЛГАГЧ

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чанар хангалтыг “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хяналтын журам”, “Ариун цэвэр эрүүл ахуйн журам”-ын шаардлагад нийцүүлэн түүхий эд материалаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх шат дамжлагад хяналт тавих, дээж авах, бүртгэлжүүлэх, лабораторийн шинжилгээний үр дүнгийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үл тохирлоос сэргийлэх

ҮЙЛДВЭРИЙН МАСТЕР

Хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага болон компанийн стратеги зорилго, зорилтын хүрээнд үйлдвэрлэлийг төлөвлөгөөний дагуу явуулж, ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

ГАЛ ТОГООНЫ УГААГЧ

Ажлын тодорхойлолтонд заагдсаны дагуу чиг үүргийг гүйцэтгэнэ 

АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн урсгал шугаман төхөөрөмжүүд,  машин техник, инженерийн шугам хоолойн засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, тасралтгүй ажиллагааг хангах

ХАБЭА-Н МЕНЕЖЕР

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах Тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

ДАМЖЛАГЫН ТУСЛАХ АЖИЛТАН

- Шингэн хүнсний үйлдвэрийн агуулахад бараа буулган авч хураах;- Бараа материалын агуулахаас зарлага гаргаж байгаа барааг бэлтгэх; - Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах;- Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах;- Агуулахын барааны тооллогонд оролцох  

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд давтагдашгүй хэлбэрээр хийж гүйцэтгэх, лого боловсруулах

ХИМИЧ

Түүхий эд, сав баглаа, төвлөрсөн, цэвэршүүлсэн ус, дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүнд химийн шинжилгээг холбогдох стандарт, аргачлалын дагуу хийж гүйцэтгэх, сорилтын үр дүнгийн хуудас бичих; Багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах, лабораторийн анхан шатны бичиг баримт боловсруулах, баримтжуулах /бүртгэл хөтлөх/, хэрэгжүүлэх, шаардлагатай урвалж бодис, шил савны захиалгыг гаргах; Шинжилгээний үр дүнг баталгаажуулах чанарын хяналт хийх; Байгууллагын дотоод журмыг даган мөрдөх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, бичиг баримтыг боловсруулах, ХАБЭА-г хангаж ажиллах;

РЕСЕПШН

Оффист ирсэн харилцагч, зочид төлөөлөгчийг угтан авах, болон тэднийг чиглүүлж үйлчлэх, гаднаас харилцагч ирснийг байгууллагын ажилчдад мэдэгдэх, телефон утас авах, байгууллага доторх болон гадаад мэдээ, мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, ажилтнуудын өдөр тутмын ажлын тав тухтай орчин нөхцөлийг хангах  

ГАЛ ТОГООНЫ БЭЛТГЭГЧ

Ажлын тодорхойлолтонд заагдсаны дагуу чиг үүргийг гүйцэтгэнэ 

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.