Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрээн Толгой

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компаниСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомтоос 98 км зайдхүрэн нүүрс олборлох, тээвэрлэх, экспортын үйл ажиллагаагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай Үндэсний баялаг бүтээгч компани юм.
Бид өөрийн эзэмшлийн 69 тэрбум төгрөгийн өртөгтэй 80 гаруй машин механизм, тоног төхөөрөмжийг олборлох үйл ажиллагаанд ашиглаж байна. Мөн бид уурхайгаас Бичигт боомт хүртэл нийт 240 тэрбум төгрөгийн 98 км хүнд даацын хатуу хучилттай, Эрдэнэцагаан сумын төвд 2 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг 2021 онд эхлүүлж, барилгын ажлыг 2023 оноос эхлүүлээд байна.
Манай компани орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал болон салбарын хууль, эрх зүй, стандарт дүрмийг мөрдөж ажилладаг.
Мөн бид Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн нийт 426 км төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ.
Таныг 200гаруй ажилтан, эрүүл аюулгүй ажлын орчин, найрсаг хамт олон хүлээж байна.

  • Алсын хараа

    Эх дэлхийгээ хайрлаж, амьдралын чанарыг өөрчлөн, эх орныхоо өрсөлдөх чадварыг дэлхийд таниулна.

  • Эрхэм зорилго

    Хүн байгалийн тэнцвэртэй харьцааг эрхэмлэх, хамтдаа хөгжье.

  • Уриа

    Ирээдүйгээ хамтдаа бүтээе.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Эрүүл, аюулгүй байдал : Эрүүл, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулна. Мэргэшсэн чадварлаг хүний нөөц: Хариуцлагатай, шударга, соёлтой, мэргэжлийн ёс суртахуунтай байх. Салбартаа тэргүүлэх мэргэжилтэн байхын төлөө хичээн ажилладаг. Хариуцлага, ёс зүй: Оролцогч талуудын найдвартай, ёс зүйтэй итгэл даахуйц харилцааг эрхэмлэнэ.

  • Байгуулагдсан он

    2020

  • Ажилтны тоо

    200

Видео

Танилцуулга

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатар дүүрэг 2-р хороо Усны гудамж 18 Гарьд төв

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.