Үндсэн хувилбар
MTEE TEAM
Монгол улс, Улаанбаатар хот, УБ дахь компанийн хаяг: Цэцэрлэгт хүрээлэн, Парксайд ффисын байрны Б блок, 3 давхарт 305 тоот Утас: 77660151, 88017550, 80134949 Имэйл хаяг: info@mte.mn Вэб хуудас: www.mte.mn

Нээлттэй ажлын байрууд

2019-10-11
ЖОЛООЧ

Жолооч нь захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг УБ хотоос орон нутаг руу аюулгүй тээвэрлэх, тогтсон хугацаанд агуулахын талбайд хүргэх, хүлээлгэн өгөх болон тээврийн хэрэгслийг ажилд бэлэн байлгах үндсэн үүрэгтэй.
 
Жолооч нь компанийн том оврын тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийг тээвэрт гарахаас өмнөх бэлтгэл байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан анхаарах, шаардлагатай засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийх, шаардлагатай бол мэргэжлийн засварын газарт хандан хийлгэх, сэлбэг хэрэгслийн элэгдэл, гэмтлийг цаг хугацаанд нь мэдээлэх, засварлах арга хэмжээг шуурхай авах, нөөц сэлбэг хэрэгслийг захиалах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
 
Ажилтан нь сардаа дунджаар 3 удаа тээвэрт гарах бөгөөд бусад хугацаанд УБ хотод тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллана.

2019-10-02
АГУУЛАХЫН АЖИЛТАН/ ХИМИЧ

Агуулахын ажилтан нь химийн бодис, урвалжийн агуулах дахь бараа бүтээгдэхүүнийг бүртгэх, бүрэн бүтэн байдлыг хянах, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж агуулахын орчинд хяналт тавих зэргээр агуулахын үйл ажиллагааг хэвийн явуулах бүхий л нөхцлийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй.
 
Үүрэг, хариуцлага:

Агуулахын бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, бүртгэх, тайлагнах
Агуулахын орчны үзлэг хийх, тайлагнах
Шаардлагатай засвар үйлчилгээний талаар удирдлагад мэдээлэх
Агуулахын орчныг эмх цэгцтэй, цэвэр байлгах
Бараа бүтээгдэхүүнийг ачих, буулгах үед аюулгүй байдлын үүднээс хяналт тавих
Барааны бүрэн бүтэн байдлыг анхаарч, ажлын байрны үзлэгийг тогтмол явуулах
Шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүн буулгах, ачихад туслах
Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэх гэх мэт.

 

Ажлын байрны зарууд

  1. ЖОЛООЧ10 сарын 11. 8:31
  2. АГУУЛАХЫН АЖИЛТАН/ ХИМИЧ10 сарын 2. 10:37

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Майнинг технологи энд Экуйпмент ХХК/ МТЭЭ ХХК. 2008-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.