Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Медиа тех" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Танилцуулга

Медиа Тех ХХК нь Улсын бүртгэлийн 9011064025 тоот гэрчилгээний дугаар, 2823195 тоот регистерийн дугаартайгаар 2004 онд үүсгэн байгуулагдаж компютерийн засвар үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр 120 гаруй байнгын харилцагч байгууллага, харуул хамгаалалтын нэгжтэйгээр Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна. “Медиа тех”ХХК нь Дохиолол хамгаалалт, Төлбөртөй зогсоолийн тоног төхөөрөмж, Хяналтын камер, Цаг бүртгэл, Нэвтрэх системийн тоног төхөөрөмжийн худалдаа борлуулалт , угсралт суурьлуулалт, тэдгээрийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж ирсэн.

  • ЦЕГ-аас Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх 247 тоот гэрчилгээ
  • Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Радио долгион ашиглалтын 60010,56210 тоот гэрчилгээ
  • Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын яамны БУ 16-2269/14 тоот Тусгай зөвшөөрөлтөйгөөр Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон Үйлчлүүлэгчээ хүндэтгэн тэдний хүсэл сонирхолд нийцсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн найдвартай үйлчилгээг үзүүлж байна.

Дохиолол хамгаалалтын чиглэлээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 120 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүстэй тасралтгүй хамтран ажиллаж байна. Манай компани нь 2011 онд ижил төстөй салбарын байгууллагууд дотроос анх удаа төлбөртөй зогсоолын тоног төхөөрөмжийг угсарч суурилуулсанаар өнөөгийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрээд байна. Мөн 200 гаруй байгуууллагад Хяналтын камер, Дотуур холбоо, Дотоод сүлжээ, Гал, Хулгайн дохиолол, Нэвтрэх систем, Төлбөртөй зогсоолын тоног төхөөрөмжийн суурилуулалт, Цаг бүртгэлэлийн системийн суурилуулалт, Гэрээт харуул хамгаалалт, Биечилсэн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байна. Мөн манай байгууллагатай “Монгол ав” ангийн бууны дэлгүүр, “Эрдэм газ” ХХК-ны ахуйн хэрэглээний газын үйлдвэр, , Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн Цагдаагийн Газрын Төв архив, Улаанбаатар хотын Цагдаагийн Газрын Онц Хүнд Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газар зэрэг Улсын онцгой обьектууд мөн “Монгол глобал”ХХК, “Батсээр”ХХК, “Ийли”ХХК “Корпорэйт Хотел” ХХК зэрэг томоохон байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байна.

Программын шинэлэг, далайцтай бодлого, туршлагатай, мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эдийн засаг, санхүүгийн бат найдвартай байдал, зориулалтын байр, байнгын үйлчлүүлэгч, ажилчдын нийгмийн хангамж зэрэг бүхий л тал дээр бүрэн бэлтгэгдсэн манай байгууллагийг харилцагч хамтран ажилладаг байгууллага хамт олон “МЭРГЭЖЛИЙН” хэмээн дүгнэдэг.

  • Уриа

    Үйлчлүүлэгчээ хүндэтгэн, тэдний хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг хууль эрх зүйн хүрээнд найдвартай, шуурхай үзүүлэх.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Дохиолол, харуул хамгаалалт

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж, Бага тойруу, "Зоос гоёл" ХК-ны байр, 302 т

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.