Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мандах Их Сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Мандах Их Сургууль нь 1992 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг билээ. Одоо 100 гаран багш, ажилчидтай, Дархан хотод салбартай Монгол Улсын шилдэг их, дээд сургуулиудын нэг болсон байна.

Эхний 10 жилдээ бид сургалт явуулах материаллаг нөхцөл, багшлах боловсон хүчний чадварлаг баг бүрдүүлэх, Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлж хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Хоёр дахь 10 жилдээ сургалтын технологи, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг өндөр хөгжилтэй орны ижил мэргэжлийн сургуулиудын жишигт хүргэх, ингэснээр цаашид аль ч улс оронд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд бүх хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.

  • Алсын хараа

    Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт-судалгааны их сургууль болох.

  • Эрхэм зорилго

    Үндэсний болон олон улсын стандарт, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, оюунлаг, чадварлаг, судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.

  • Уриа

    Мэдлэгээр баялгийг бүтээнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Чанартай сургалт Чадварлаг мэргэжилтэн Ёс зүй, хариуцлага Оюунлаг, хүнлэг, нэгдмэл байдал

  • Байгуулагдсан он

    1992

  • Ажилтны тоо

    134

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, БГД 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1, Баруун 4 зам, Мандах Их Сургуулийн байр

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.