Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол экспресс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАБЭА-н ажилтан

Компанийн хэмжээнд ХАБЭА –н  тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА), байгаль орчныг хамгаалах талаар хууль, журмыг биелүүлэх, тэдгээрт нийцүүлэн байгууллагын дотоодод мөрдөх журам, заавар боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтэнд хяналт шаардлага тавих ХАБЭА –ны асуудал хариуцсан зөвлөл,  үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс байгуулж ажиллуулах    Ажлын байруудад ХАБЭА-н хяналт шалгалт хийх, түүний мөрөөр залруулах, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх Ажилтнуудад ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах Аюулгүй ажиллагааны зааварчилга, зөвлөмжийг өгөх, зааварчилгааг тодорхой давтамжтай өгч хэвшүүлэх Ажлын байруудад болон дотоод мэдээллийн сувгуудаар ХАБЭА-ны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэдээллийг тогтмол шинэчлэх Эрүүл аюулгүй ажлын байрыг дэмжихтэй холбоотой арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдийн үйл ажиллагаанд оролцох, сурталчлах   Эрүүл, аюулгүй ажлын байртай холбоотой зан үйлийн эерэг өөрчлөлтийг дэмжин идэвхжүүлэх, урамшууллын систем бий болгох, хэрэгжүүлэх ХАБЭА-н журмын дагуу Зөвлөлийн нарийн бичгийн үүргийг гүйцэтгэнэ.   ХАБЭА-н шаардлагад нийцсэн ажиллах орчин, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох чиглэлээр: Ажлын байруудын эмх цэгц, тав тух, ариун цэвэр, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагын гадаад, дотоодод  аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх Ажлын байруудын гэрэлтүүлэг, агааржуулалт, галын аюулгүй байдлын шаардлага хангуулах, хяналт тавьж, холбогдох арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэх Ажлын байруудын хөдөлмөрийн нөхцлийг  мэргэжлийн байгууллагаар шалгуулах, дүгнэлт гаргуулах, дүгнэлтийн мөрөөр холбогдох арга хэмжээ авах Ажилтнуудыг ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн хэрэглээнд хяналт тавих, ажлын тусгай хувцсыг угааж цэвэрлэх, ариутгахтай холбоотой ажлыг зохион байгуулах   Машин механизм, тоног төхөөрөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл авах, баталгаажуулах, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагааны шаардлага хангуулахтай холбоотой ажил үүргийг бүхэлд нь хариуцах  Химийн хортой, аюултай бодис, материалыг тээвэрлэх, зайлуулах, устгах үйл ажиллагааг байгаль орчинд хор нөлөөлөлгүйгээр, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн явуулдаг байдалд хяналт тавих, стандартыг хангуулах, тайлагнах Харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллах, хяналт тавьж, үл тохирлыг арилгуулах арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэх, тайлагнах Ажилтнуудыг стандартын шаардлага хангасан амрах, хооллох болон ариун цэврийн өрөө, тасалгаагаар хангах, тэдгээр нь эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих, ариутгал халдваргүйтэл  хийлгэх Ажлын байрны аюултай бүс болон тоног төхөөрөмжийн аюултай хэсгүүдэд анхааруулах тэмдэг, дохиолол, санамж тавих Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, газардуулга болон газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах Ажилтнуудын эрүүл  мэндийг хамгаалах Ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, үзлэгийн мөрөөр холбогдох арга хэмжээ хэрэгжүүлэх Ажилтнуудыг эрүүл мэндийн даатгалд даатгуулах, эрсдэлтэй ажлын байруудад ажилладаг ажилтнуудыг  даатгалд болон эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах    Ажилтнуудыг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл бүрдүүлэх, фитнесс клубт хамруулах, спорт зааланд хичээллэх боломж бүрдүүлэх Амралт сувилал болон эмнэлгээр үйлчлүүлэх, тодорхой хөнгөлөлт эдлэх боломжийг судлах,  зохион байгуулах  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллээр хангах Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалтын судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн судалгааг үндэслэн тулгамдаж байгаа асуудлуудыг судалж шийдвэрлүүлэх   Осол,осолд дөхсөн тохиолдол бүрийг бүртгэх, мэдээлэх явцыг хэвшүүлэх, сан бүрдүүлэх Эмийн сан, эмнэлгийн анхан шатны тусламжид шаардлагатай эм, ариутгалын боолт материалаар хангах, тэдгээрийн хугацаа болон хэрэглээнд хяналт тавих Ажилтнуудыг  эрүүл агаар – зусланд гаргахтай холбоотой ажлуудыг хариуцан зохион байгуулах  

Механик

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлууд

Экспортын тээврийн борлуулалтын ажилтан

Гадаад агентууд, ачаа илгээгч, үйлчлүүлэгч нартай email-ээр харилцана Гадаад руу Экспортын тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулна. Хариуцсан компаниудын корреспондэц, тохиролцсон тариф, нэхэмжлэл, хөлс болон бусад тооцоог гаргана. Гадаадын агент компануудтай гэрээ байгуулахад оролцоно. Гадаадын үйлчлүүлэгчээс ачаа олох, ачаа тээвэрлэлтийг байнга нэмэгдүүлэн ажиллана. Цогцолборын дарга болон хариуцсан хүмүүстэй харилцаж ачаа олголт, хүргэлтийг зохицуулна. Container depot-in, depot-out, demurrage-calculation, original bill collection-г хэлтсийн ажилтнуудаар дамжуулан хянана. Бусад ажлыг суралцаад хийх чадвартай.

Тээврийн логистикийн туслах ажилтан

Дараах ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 1. Тухайн сард шинээр нэмэгдсэн үйлчлүүлэгчдийн талаарх тайлан гаргаж улирал, жилээр дүгнэнэ. Хариуцсан компануудын гэрээ, корреспонденц, тариф, бусад үйд ажиллагааг зохион байгуулна. Хариуцсан компануудын тээврийн хөлс төлөлтийн тооцоо, тариф, нэхэмжлэл хөлсийг цаг хугацаанд нь гаргаж санхүүд өгнө. Хэлтсийн менежертэй зөвшилцөн тээвэрлэлтийн үнэ тарифыг тогтоож, үйлчлүүлэгчид санал болгоно. Сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулна. Ажлын гүйцэтгэлийг сар, улирал, жилээр гаргана. Container demurrage calculation, original bill collection-г хянана. Терминалын кассир, пүүлэгч нарт импортын ачаа олголт, тээврийн хөлс төлөлтийн талаар зааварчилгаа өгнө. COC, SOC, хоосон буцаах чингэлэгүүдийн мэдээг гаргаж, зааварчилна. Collect нөхцөлтэй ачаанд онцгойлон анхаарал тавьж, санхүүд зааварчилгаа өгнө. Замын-Үүд, Сүхбаатарын тээврийн төлөөлөгч нартай ажил хэргийн тогтмол харьцаатай байна. Зах зээлийн судалгаа явуулж экспортлогч, импортлогч байгууллага болон хувь хүмүүстэй холбоо тогтоон хамтарч ажиллана. Гадаад дотоодын үйлчлүүлэгч байгууллагуудын жагсаалт гарган тогтмол холбоотой ажиллах,тэдний тавьж буй санал хүсэлтийг харгалзан үзэж байх, үйлчлүүлэгч байгууллагын тоог нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулж ажиллана. Компаний үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хүмүүст хүргэх, итгүүлэх, сануулах зорилгоор бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран идэвхжүүлэлт, урамшуулал, сурталчилгааг зохион байгуулна. 15.Үйлчлүүлэгчийн хэрэгцэээнд нийцүүлэн үйлчлэх, тэдний боломжтой цаг хугацаа, орон зайд аль болох дөхүүгээр үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээг худалдан авсны дараах шаардлагатай нэмэлт үйлчилгээгээр хангах ажлыг удирдан хэрэгжүүлнэ. Багаар ажиллах  болон манлайлах үйл ажиллагааны хүрээнд:           Ажлаа сар, улирал бүр төлөвлөн, төлөвлөгөө гаргаж удирдлагаар батлуулах, хэрэгжүүлэх, дүгнэх. Зохион байгуулагдаж байгаа хурал зөвөлгөөнд  оролцох, хурлаас гарсан шийдвэр, дүгнэлтийг хамт олонд үнэн зөв танилцуулах, сурталчлах. Байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд хэлтэс нэгжээ удирдан зохион байгуулж идэвхи санаачлагатай оролцох. Үйлчлүүлэгч байгууллага, иргэдтэй ажил төрлийн найрсаг хамтын ажиллагааг буй болгох, хөнгөн шуурхай үйлчлэх, тэдний эрэлт хэрэгцээг судлан санал хүсэлтийг хүлээн авч компанийн удирдлагад танилцуулах, үйлчилгээний соёлыг хэвшүүлнэ. Бизнесийн ёс зүйн зарчмыг баримтлан, нийт ажилтнуудтай эрх тэгш, ёс зүйг дээдлэн харьцах, нээлтэй, шудрага байдлыг мөрдөх. Өөрийн мэдлэг, ур чадвар, удирдах, манлайлах, баг хамт олноор ажиллах чадвараа байнга дээшлүүлэх,  түүнд суралцах.

Гаалийн бүрдүүлэлтийн ажилтан

(1) Үндсэн үйл ажиллагааны хүрээнд: Компаниас баталсан Гаалийн үйл ажиллагааны журам, тээврийн үйл ажиллагааны журам, АБЦ-ын үйл ажиллагааны журам, санхүүгийн үйл ажиллагааны журмууд, процесс диаграммтай танилцаж, түүнийг мөрдөж ажиллана. Гаалийн бүрдүүлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэж, гаалийн байгууллагын ажилтанууд, хүлээн авагч байгууллагын ажилтануудтай байнгын харилцаатай, хоорондоо ажлын уялдаатай ажиллана. Хэлтсийн ажилтнуудын хоорондын  ажил үүргийн  хуваарийг тухайн сар бүрийн эхээр хэлтсийн менежерээс үүрэг авч ажиллана. Гаалийн бүрдүүлэлтийн хэлтсийн менежерийн шууд хяналтан дор ажиллана. Компаний гаалийн бүрдүүлэлтийн хэлтсийн үйл ажиллагааг цаашид тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулна. Гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр гэрээ байгуулсан байгууллагын ачаа ирэхэд нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг цаг тухайд нь чанартай хийх үүрэгтэй. Төслийн ачаануудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулах талаар урьдчилан хэлтсийн менежерийн зааврын дагуу гүйцэтгэнэ. (татвараас чөлөөлөх г.м) Гаалийн бүрдүүлэлт болон бусад журмын тухай шинэ мэдээлэл, тушаал шийдвэрийг гаргасан даруйд нь олж авч ажилдаа нэвтрүүлэх, шаардлагатай албан тушаалтануудад мэдээлэх арга хэмжээг авна. Гаалийн бүрдүүлэлтийн туслах ажилтаны ажил үүргийн хуваарийн дагуу ажиллана. Сар тутам хийсэн гаалийн бүрдүүлэлтийн тайланг хэлтсийн менежерт  тайлагнана. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ холбогдон гарсан төлбөр тооцоо, авлагыг цаг тухайд нь барагдуулахад тухай бүр нь холбогдох бичиг баримт, гаалийн мэдүүлгийн эх хувийн хамт хэлтсийн менежерт гарган өгч байна. Гаалийн мэдүүлэгчийн ажлын нөхцөл, хангамжийг анхаарч хэлтсийн менежерт мэдэгдэнэ. Үйлчлүүлэгчийг татахын тулд хувиарлагдсан ажилыг маш шуурхай, алдаа гаргалгүй гүйцэтгэнэ. Экспортлогч, импортлогч байгууллага болон хувь хүмүүсийн ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж гүйцэтгэхэд анхаарлаа хандуулж ажиллана. Гадаад дотоодын үйлчлүүлэгч байгууллагуудтай байнгын, удаан хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Компаний үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг хүмүүст хүргэх, сурталчилах үүрэгтэй. Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчлэх, тэдний боломжтой цаг хугацаа, орон зайд аль болох дөхүүгээр үйчилгээг үзүүлэхэд анхаарлаа чиглүүлэх. Орон нутагт шинээр гаалийн бүрдүүлэлтийн салбар нэгжийг бий болоход шаардлагатай тохиолдолд очиж жиллана. Монголын нутгаар дамжин өнгөрөх ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийнэ. Гаалийн бүрдүүлэлтийн ГАМАС болон шинээр гарч буй бусад программ, сүлжээ, системүүд түүнчлэн шинэ дэвшилтэт арга хэлбэр бүхнийг сурвалжлан тогтоож практик ажиллагаанд нэвтрүүлэх талаар хүч чармайлтаа дайчлан ажиллана.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төв оффис: Чингисийн өргөн чөлөө-17, ВИСТА оффис байр, 6 давхарт, Улаанбаатар 210628

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.