"Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академи" нь 2015 оноос эхлэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны тусгай зөвшөөрөл, Мэргэжлийн боловсрол сургалт, Үнэлгээний төвийн хамтын ажиллагаагаар боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Манай академийн
- Гадаад хэлний сургалт,
- Мэргэжлийн чадамж олгох сургалт,
- Ерөнхий эрдмийн сургалт,
- Хүүхэд хөгжүүлэх сургалт гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээн 60 гаруй төрлийн сургалтыг зохион байгуулж суралцагчдыг амжилттай сургаж, төгсөгсөн байна.
Ерөнхий эрдэмийн 12 хичээл болон, Англи, Солонгос, Хятад, Япон, Орос, Герман хэлний сургалтанд хамрагдаж төгссөн суралцагчид маань дотоод, гадаадын их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуулиуддаа засгийн газрын болон тухайн бус нутгийн, сургуулийн, мужийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 30-100% тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байна.
Сургалтын онцлог нь анхан шатнаас эхлэн дээд түвшинд тэнцтэл нь бэлтгэж цаашлаа тухайн хэлний түвшин тогтоох шалгалтын оноог амлах байдлаар баталгаа олгож сургаж байна. Жишээ нь Солонгос хэлний сургалт гэхэд Нэг төлбөрөөр бүх түвшингүүдэд бэлтгэж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд түвшин буюу 5,6-р түвшинг амлан бэлтгэж, энэ түвшинд тэнцээгүй тохиолдолд тэнцтэл нь үнэ төлбөргүй бэлтгэх амлалтыг өгч сургаж байна.
Мэргэжлийн чадамж олгох сургалтанд хамрагдаж байгаа суралцагчиддаа төрийн байгууллагаас тус чадамжийг эзэмшсэнийг нотлох мэргэжлийн чадамжийн гэрчилгээтэй төгсгөж байна. Тэд маань төгсөөд ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулахаас гадна хариуцлагатайгаар өөрийгөө хөгжүүлж амжилт гаргасан суралцагч бүртээ сургалтын төгсгөлд СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ БУЦААН ОЛГОЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сурах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжил, ур чадвараа эзэмшээд чадамжийн гэрчилгээтэй төгсөөс гадна нь төлбөрөө буцаан авч ҮНЭГҮЙ ТӨЛБӨРГҮЙ СУРАХ боломжтой юм аа. Үүнд:
МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖ ОЛГОХ СУРГАЛТУУД:
Хүүхэд хөгжүүлэх сургалтанд 3 настайгаас эхлэн 16 нас хүртлэх хүүхдүүдийг хамруулж урлаг, спорт, хувь хүний хөгжил, харилцаа, хэл яриа хөгжүүлэх, гадаад хэлний суурь мэдлэг эзэмшүүлэх зэрэг бага насны хүүхдүүдэд заавал эзэмүүлэвэл зохих чадваруудыг системтэйгээр олгох 12 төрлийн сургалт явагдаж байна.
Багш нарынхаа талаар товч танилцуулахад, тухайн салбарын болон мэргэжлийн хэл шинжлэлийн дээд түвшний мэдлэг, чадварыг хилийн чанадад эзэмшиж, эрдмийн зэрэг цол хамгаалсан Гадаад-Монгол чадварлаг багш нар хичээлийг удирдан явуулдаг. Манай багш нар нь мэргэжлээрээ 3-11 жил хүртэл хугацаанд их, дээд сургуулиудад багшилсан дадлага туршлагатай. Мөн багш нарын улс, бүсийн заах арга зүйн ур чадварын олимпиад, уралдаанд удаа дараалан эхний 3 байрт шалгарч байсан докторант, магистр зэрэгтэй шилдэг багш нар багшилдаг.
Бодит үр дүн, Бодит амжилтын эзэдтэй
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2015
80