Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани 2000 оноос Гадаад, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн.

Бид ОХУ-ын Эрхүү хотын “ЯНТА” компаний албан ёсны дистрьюбитр бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох ургамлын тос, майонез, кетчуп, томатны паста, маргарин, сүү, Малайз улсын "Erapoly" үйлдвэрээс молоко, шар тос зэрэг бүтээгдэхүүнийгдотоодын зах зээлд худалдан борлуулж байна.

Мөн түүнчлэн “Миний дэлгүүр” ХХК, "Номин тав трейд" ХХК, "Имарт", “Талх Чихэр” ХХК, “Бамбууш” ХХК, Оргил Center, Дүүхээ , Алтан жолоо, Вэйл-март зэрэг дотоодын томоохон худалдаа борлуулалт, хүнс үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон Монголын 21 аймаг дах харилцагчидтай хамтран ажиллаж, 65-75 ажилтан, үйлчилгээ борлуулалтын 20 гаруй тээврийн хэрэгслээр үйл ажиллагаагаа амжилттай явуулахын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд гар бие оролцож, 2004-2010 онд Монгол улсын Топ 100 аж ахуйн нэгж, 2011-2012 онд Топ 150 аж ахуйн нэгжээр шалгарахын зэрэгцээ ОХУ-ын Янта үйлдвэр, Масложиркомбинатаас удаа дараа “Найдвартай түнш”-ээр өргөмжлөгдөн амжилттай ажиллаж байна.

Бид бүтээгдэхүүнийнхээ ач холбогдол, хэрэглээний зориулалт зэрэг нэн чухал хэрэгцээт мэдээллийг цаг тухай бүр шинэчилж, хэрэглэгчдийнхээ оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахын зэрэгцээ борлуулалтын үйл ажиллагааг дэвшилтэт программаар удирдан явуулж, бараа бүтээгдэхүүнийг борлуулагчаас хэрэглэгчиддээ шууд хүргэх үйл ажиллагааг шуурхай, найдвартай зохион байгуулж байна.

БИДЭНТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ ХЭРЭГЛЭГЧ ТАНД БАЯРЛАЛАА.

  • Уриа

    Эрүүл хүнс бидний баталгаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2001

  • Ажилтны тоо

    80

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 хороо Нарантуул ОУХТ явах зам дагуу өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.