Үндсэн хувилбар
70155228
Монгол улс, Улаанбаатар хот, ​Хүрмэн Төв Эмийн сан БЗД, 1-р хороо, Их тойруу-111 Сансарын тунелийн хойд талд

Бидний тухай

ХҮРМЭН ХХК нь 1995 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгч та бүхэнтэйгээ өдгөө хорин гурван жилийг ардаа үджээ

Бидний эрхэм зорилго:
Хүн амыг өндөр чанартай бараа бүтээгдэхүүн, эмчилгээний идэвхи өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, үйлчлүүлэгчээ дээдэлж тэдэнд дээд зэргийн үйлчилгээ хүргэхэд оршино.
 
 

Үйл ажиллагаа

ХҮРМЭН ХХК нь 11 эмийн сан 1 салбар бүхий Хүрмэн эмийн сангийн сүлжээ, "Хүрмэн бэйби" хүүхдийн барааны дэлгүүр, Хүрмэн ДНК -эмчилгээ оношлогооны амбулотори, гадаад худалдааны "Аагфарма" ХХК салбар компанитайгаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн явуулж байна.

Бид хэрэглэгчдийн эрх ашгийг өндөрт тавьж ямагт нэр хүндтэй, шилдэг үйлдвэр, компаниудын чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ.
 
 
Олон улсын харилцаа
​Унгар улсын Фарматека компанитай олон жилийн туршид хамтран ажиллаж байгаа бөгөөд түүгээр дамжуулан Унгар улсын Паннонфарма, Экстрактум фарма, Гидеон Рихтер, Т-Новум зэрэг үйлдвэрүүдийн эм, бараа , Европ, Унгарт үйлдвэрлэсэн хүүхэд нялхасын бараа импортлон зах зээлд нийлүүлж байна. Мөн ОХУ, АНУ зэрэг орнуудаас тус улсын зах зээлд нийлүүлэлт багатай, олдоц ховортой эм бэлдмэлүүд, витаминуудийг мөн сонгон нийлүүлдэг.

Монгол улс
Дотоодын нэр хүндтэй, тогтвортой үйл ажиллагаатай Моносфарм Трейд, Азифарма, Тавин-Ус, МЭИК, Дакал, Еврофарма, Чинван Импэкс, Түшиглэн, Цомбо, Эмийн Үйлдвэр Компани зэрэг олон тооны эмийн үйлдвэрүүдтэй гэрээ хийж тэдний бүтээгдэхүүн, галены бэлдмэл, ороох боох материал, Анунгоо, Mongolian Star Melchers, Таван Богд зэрэг компаниас хүүхэд, нялхасын бараа татан авч эмийн сангууд, дэлгүүрээрээ дамжуулан нийлүүлдэг.

Хамтын ажиллагаа
​Манай гадаад худалдааны салбар компани нь Монгол Улсын Эрүүл мэндийн Яамны эм импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нэмэлт, хүүхэд нялхасын барааны импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Ажлын байрны зарууд

  1. Эм зүйч, жор баригч ажилд авна.6 сарын 15. 11:26
  2. Нярав6 сарын 15. 11:27
  3. Аж ахуйн нярав6 сарын 15. 11:25
  4. Ерөнхий нягтлан бодогч6 сарын 20. 8:31
  5. Туршлагатай нягтлан бодогч5 сарын 28. 9:19

Фэйсбүүк хуудас

© Хүрмэн. 1995-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.