Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хэт хүч

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Хэт Хүч” ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр “Дулаан харш” ХХК нэртэйгээр 2003 онд байгуулагдан, хучилтын нүхтэй хавтан, зоорийн ханын гулдмай, ханын блок үйлдвэрлэж эхлэсэн. Улмаар 2006 оноос “Хэт Хүч” ХХК нэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Манай улсын барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед бид нэн түрүүн хэрэглэгчээ дээдлэн, стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид 2009 оноос хойш дараах томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Үүнд:

  • Өдөрт 48 ширхэг хучилтын нүхтэй хавтан үйлдвэрлэх иж бүрэн цехийг 2009 онд,
  • Цагт 15 ширхэг зоорийн ханын гулдмай үйлдвэрлэх хүчин чадалтай иж бүрэн зоорийн ханын гулдмайн цехийг 2013 онд,
  • Нэг бүр нь 60 тн-ын багтаамжтай 3 зуурмагийн цамхагт силос, бүрэн автоматжуулсан зуурмагийн 3 узель бүхий 1 цагт 90м3 бетон зуурмаг гаргах хүчин чадалтай зуурмагийн цехийг 2014 онд,
  • 2 мян м3 бэлэн бүтээгдэхүүн хадгалах талбай, иж бүрэн 4 цех бүхий 4620 м2 талбайтай үйлдвэрийн барилгыг 2014 онд
  • Нэг ээлжиндээ 13 м3 даацын болон даацын бус ялуу үйлдвэрлэх хүчин чадалтай иж бүрэн ялууны цехийг 2014 онд
  • Үйлдвэрлэн гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний чанар стандартыг тогтмол хянах дотоод хяналтын лабораторийг 2014 онд,
  • ДЦС-4 ТӨХК-иас эдлэл боловсруулах технологийн уурын шугам татах ажлыг 2015 онд,
  • “Хэт Хүч энержи” ХХК охин компанийг байгуулж, өдөрт 48 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон үйлдвэрлэх хүчин чадалтай иж бүрэн цехийг 2016 онд тус тус ашиглалтанд оруулсан.

Ингэснээр “Хэт Хүч” ХХК нь жилд 50,0 мян.м3 бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай барилгын материал үйлдвэрлэлийн үндэсний томоохон үйлдвэр болж чадсан бөгөөд үүнтэй уялдан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын орлогын хэмжээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.

Компанийн үйлдвэрлэлийн барилга байгууламж нь 4620 м2 талбай бүхий 3 цехээс бүрдэх үйлдвэрийн барилга, дотоод хяналтын лаборатори, бүрэн автоматжуулсан зуурмагийн узель, 9,0 мян.м3 элс болон 8,0 мян.м3 хайрга хадгалахад зориулагдсан түүхий эд материалын задгай агуулах, 3.2 мян.м3 бетон эдлэл хадгалах талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах зэргээс бүрддэг.

  • Уриа

    Зогсолтгүй дэвшил

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 66/2

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.