Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханхөгшин Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Танилцуулга

Манай компани 2017 онд үүсгэн байгуулагдсанаас хойшбизнесийн ёс зүйг эрхэмлэн, ажилтан бүрийнхээ хөгжлийг дэмжиж, хэрэглэгч, харилцагчдадаа сайн, чанартай үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.

“Сайныг хамтдаа бүтээе” уриатай Ханхөгшин групп нь9 охин компани, 1 хөрөнгө оруулалттай компани нийт 100 гаруй ажилтантайгаар барилга угсралт, тээвэр логистик, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, түрээс, цахилгаан шатны угсралт, суурилуулалт болон автомашины тоноглол, сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ зэрэг салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

Хүний нөөцийн бодлого

Манай компани ажилтан бүрийг ахиж дэвших, сурч хөгжих боломж бүхий ажлын байраар хангаж, байгууллагын соёл, ажлын бүтээмж, чанар, ажилтны сэтгэл ханамжийг тогтмол сайжруулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажилладаг.

Манай ажилтнуудын соёл нь ёс зүй, чин сэтгэл, сайжруулалт дээр суурилдаг тул бид үйл ажиллагаандаа компанийнхаа эдгээр үнэт зүйлсийг баримтлан ажиллахыг хичээдэг.

Бидний үнэт зүйл бол ёс зүй, чин сэтгэл, сайжруулалт. Манай байгуулагад нэгдсэн ажилтан бүр эдгээр үнэт зүйлийг баримталж, өөртөө бий болгох нь чухал юм.

Сонгон шалгаруулалт

Бид ажилд орох хүсэлт гаргасан ажил горилогч бүрд тэгш боломж олгож, сонгон шалгаруулалтаа шударга, ил тод, нээлттэй явуулдаг.

Нээлттэй ажлын байрыг цахим хуудасныхаа “Нээлттэй ажлын байр” хэсэгт зарладаг.

Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар шалгаруулалт хийдэг. Үүнд:

  • Анкетын шалгаруулалт;
  • Ярилцлага;
  • Нэмэлт сонгон шалгаруулалт;
  • Ажилтныг сонгон ажилд авах.

Эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулах комисс гаргадаг бөгөөд тухайн ажлын зар хаагдсанаас хойш 21 хоногийн хугацаанд багтаан ажил горилогчид шийдвэрийг эргэн мэдэгддэг.

Та бидэнтэй нэгдсэнээр ёс зүйтэй, мэргэжлийн, бүтээмж сайтай хамт олноос суралцан мэдлэг чадвараа ахиулж, үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшуулал, хөнгөлөлт хангамж, ажилтан бүрд тэгш боломж олгосон орчинд ажиллах болно.

  • Алсын хараа

    Сайныг хамтдаа бүтээнэ

  • Уриа

    Илүү сайныг хамтдаа бүтээе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Бидний үнэт зүйлс бол Ёс зүй, Чин сэтгэл, Сайжруулалт бөгөөд манай ажилтнууд үйл ажиллагаандаа компанийнхаа эдгээр үнэт зүйлсийг баримтлан ажилладаг юм.

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Соёмбо тауэр, 27 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.