Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хуурмагнай ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

FUNZONES Хүүхдийн тоглоомын төв

Баянзүрх дүүрэг дахь хамгийн том цогц 3 хэсгээс бүрдсэн тоглоомын төв шинээр нээлтээн хийн үйл ажиллагаагаа явуулж байна. 

1,4212018 оны 11 сарын 23
БАЯЖИХ ЦОГЦОЛБОР

БАЯЖИХ ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ТАНИЛЦУУЛГА  Манай компани нь Баянзүрх дүүргийн 16-р хороонд 166-н айлын 2328 м2 талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй , автомашины 37 дулаан зогсоолтой,  орон сууцны "Баяжих Цогцолбор" барилгыг захиалан бариулж байнгын ашиглалтад оруулсан билээ.  Тухайн барилга нь тэнхлэгээрээ АБ гэсэн 2 блок  тус бүр нэг орцтой , зоориос гадна 16-н давхар , АБ блок барилга нь үйлчилгээний 2-р давхар дээрээ хүүхдийн тоглоом болон амрах талбайтай , хоёр блокыг холбосон нэгдсэн зоорийн давхар бүхий 37 автомашины зогсоолоос бүрдсэн цогцолбор болно. Барилга нь төмөр бетон бүрэн цутгамал хийцтэй , барилгад сүүлийн үед хэрэглэж буй Монгол улсын стандарт шаардлагыг хангасан материал технологийг ашигласан. Барилгын гадна дотор хана нь 350 маркийн цутгамал бетон 250-300 мм , ариун цэврийн өрөө тусгаарлах хамар хана нь 120 мм-ийн улаан тоосго , шавардлага нь 20 мм, 150мм -ийн төмөр бетон цутгаасан хавтгай дээвэртэй, дотуураа ус зайлуулагчтай , 150 мм -ийн гал тэсвэртэй стандартад нийцсэн хөөсөнцөр дулаалгатай , сайн чанарын тортой шавардлагатай, цайвар ногоон болон ногоон шар өнгийн цавуут чулуун будгаар будаж өнгөлсөн газар хөдлөлтийн 8 балд тэсвэртэй.  Kinbon болон Royal брэндийн ISO9001, ISO14001, GB/T28001-2001, болон АНУ-ын  AMAA олон улсын чанарын шаардлага хангасан 66 мм зузаан орчин үеийн 2 хөндийт шилтэй вакум цонх , нэг орцондоо 2 ширхэг 11 хүний багтаамжтай 750кг -ын даацтай 24 цагаар ажиллах БНСУ-ын Saehan Travis Elevator корпорацийн өндөр хурдтай цахилгаан шат , сайн чанарын гал , усанд тэсвэртэй зурагддаггүй акрилкэн  паркетан шал, ОХУ-ын чанарын шаардлага хангасан плита,  Турк улсын сантехник, халаалтын хэрэгсэлтэй, авто зогсоолын шал нь орчин үеийн 50 жилийн ашиглалтын баталгаат хугацаатай лидойд бетон шалны өнгөлгөөтэй  гэх мэт чанарын өндөр төвшинд барьсан томоохон бүтээн байгуулалт юм. Хамгийн сүүлийн үеийн PVC цонхны технологийг ашиглан хийсэн давхар шилтэй вакум цонх, хаалттай. Мөн гадна талбай болон давхар бүртээ хяналтын камержуулалт хийгдсэн тус камержуулалтыг хянах нэгдсэн 24 цагийн харуул хамгаалалттай. Манай орон сууц нь 47,1-73,4 мкв бүхий 2-3 өрөө байрны сонголттой бөгөөд 3 өрөө байрнуудын хувьд зочны өрөөндөө босоо душтэй, унтлагын өрөөний нь ваннтай байхаар тохьжуулсан. Хотын А зэрэглэлд улсын цэцэрлэг сургууль, Банк болон бусад үйлчилгээний төвүүддээ ойр байршилтай. Та орон сууцныхаа цонхоор Богд Хаан уулаа тольдон харах боломжтой бөгөөд 2 давхрын үйлчилгээний  төвийн дээвэр дээрээ хүүхдийн гадаа тоглоомын талбай болон томчуудын амрах салхилах талбайг зохион байгуулснаар таны оршин суух тав тухтай тайван амгалан байдлыг бүрэн хангаж өгсөн.   “БАЯЖИХ” ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ДАВУУ ТАЛУУД                        Манай компани нь "Цахимгал" ХХК-тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр "Баяжих Цогцолбор" орон сууцны барилгыг барьж байнгын ашиглалтад оруулсан болно. Энэхүү барилгын давуу тал нь : Улаанбаатар хотын А зэрэглэл дахь байршил 350 маркийн бүрэн цутгамал Газар хөдлөлтийн 8 балд тэсвэртэй. Улсын болон хувийн цэцэрлэг сургуульд ойрхон Давхар бүрт өндөр нягтаршил бүхий камержуулалт хийгдсэн А Блокын 2-р давхарт хүүхдийн тоглоомын талбайтай Б Блокын 2-р давхарт амралтын нэгдсэн талбайтай Нэг орцондоо 750 кг-ын даацтай 11 хүний багтаамжтай 2 хос БНСУ-ын цахилгаан шаттай Авто зогсоолын шал нь 50 жилийн ашиглалтын баталгаат хугацаатай лидойд бетон өнгөлгөөтэй Айл бүрийн тагт нь вакум хаалттай, хамгийн сүүлийн үеийн PVC цонхны технологиор хийгдсэн вакум цонх хаалттай А блокын хойд талын 1-р давхарт авто зогсоолтой Тус барилгын ханган нийлүүлэгчээр салбартаа тэргүүлэгч чанар стандартын шаардлагыг хангасан дотоодын үйлдвэрлэгч болон импортын аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон хамтарч ажилласан. / Барилгын үндсэн материалын ханган нийлүүлэгч байгууллагуудын нэрсийг хавсарав/ Эдгээр давуу талууд нь оршин суугчдын тав тухтай , тайван амьдрах орчин нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлж өгч чадсан юм.

1,7092017 оны 7 сарын 17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.