Үндсэн хувилбар

Хан Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор олон улсын шилдэг төсөлд шалгарлаа.

7 сарын 23. 12:22   |   3,663
 

#Хан_Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор нь Австри улсын нийслэл Вена хотноо 2019.06.27-нд зохион байгуулагдсан #Constantinus_Award-д эх орноо төлөөлөн тун амжилттай оролцлоо. Тус үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 112 шилдэг төсөл өрсөлдсөнөөс “Хан Хужирт” төсөл нь "Олон улсын категори"-д #шилдэг_6-н төсөлд шалгарсан амжилтыг үзүүллээ.

#Хан_Хужирт төсөл нь эх орныхоо давтагдашгүй байгалийн нөөц дээр суурилан, Монгол орны эмчилгээ, сувилгааны стандартыг дэлхийн жишигт хүргэсэн иж бүрэн бүтээн байгуулалт болсон гэдгээрээ олон улсын судлаач, шинжээчдийн анхаарлыг татсан ба хөгжиж буй Монгол орны тал нутаг дахь “Баянбүрд” хэмээн олон улсад үнэлэгдлээ.

Цохон тэмдэглэхэд, EHC /Europian Hotel and Consultancy/-н зөвлөх ноён Ferdinand Wieland нь 2 жилийн хугацаанд Хан Хужирт цогцолборын бүтээн байгуулалтын стандарт, төлөвлөлтийн бүхий л үйл явцад төслийн зөвлөхөөр ажиллан, европ стандартыг Монгол орны хөрсөнд бүтээлчээр цогцлооход туршлага, ур ухаанаа зориулан хамтарч ажилласан болно. 

Ажлын байрны зарууд

  1. Зөөгч8 сарын 19. 18:17
  2. Өрөө үйлчилгээний ажилтан8 сарын 19. 18:09
  3. Туслах тогооч8 сарын 14. 17:31
  4. Зохион байгуулагч8 сарын 14. 17:31

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Хан Хужирт. 2017-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.