Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

КЕВИКО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“КЕВИКО” ХХКУлаанбаатар хотыг бүрхсэнWI-FI(утасгүй сүлжээ) сүлжээг бий болгон ажиллаж байгаа ба цаашлаад Монгол орныг хамарсан интернэтийн үйлчилгээг үзүүлэгч болох томоохон зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.

“КЕВИКО” ХХКньWI-FI(утасгүй сүлжээ) өндөр хурдны интернэтэд холбогдох боломжийг хэрэглэгчидэд хүргэх зорилготойгоор 2010 оны 9 сард байгуулагдсан.

“КЕВИКО” ХХКнь мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг байж, олон төрлийн шинэлэг үйлчилгээ, шинэ технологи, шилдэг санаануудыг нэвтрүүлэн өөрийн бүтээлч хамт олны тусламжтайгаар Монгол орноо хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа шинэ залуу, эрч хүчээр дүүрэн компаниудын нэг юм. Өдгөө манай компани туршлагатай боловсон хүчнээр удирдуулсан шинэ залуу шилдэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

“КЕВИКО” ХХКнь 2011-2013 онуудад улсаас хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Эдгээр төслүүдээс дурьдвал:
2011 онд “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гэр хороололд интернэт үйлчилгээ хүргэх” төсөл. Уг төслийн хүрээнд Баянзүрх, Налайх дүүргүүдийн гэр хорооллын иргэдэд интернэтэд холбогдох боломжийг бүрдүүлэнWI-FI/утасгүй интернетийн/ үйлчилгээг хүргэсэн. Энэхүү ажлын хүрээнд интернетэд холбогдох 1 жилийн үнэгүй эрхийг холбогдох төхөөрөмжийн хамт 28000 өрхөд олгосон юм.

2012 онд ” Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийт сургуулиудыг интернэтэд холбож, сургууль-цэцэрлэгүүдэд электрон тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл. Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нийт 15-н сургууль, 26-н цэцэрлэгт интернэт үйлчилгээг хүргэн,WI-FIбуюу утасгүй интернэтийн бүсийг сургуулийн орчинд үүсгэж, сургууль, цэцэрлэг бүрт орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, өндөр хурдны интернэт бүхий “Багш хөгжлийн төв”-ийг байгуулсан.

Түүнчлэн манай компани нь Улаанбаатар хотын нийт гэр хорооллыг интернэтээр хангаж 1000 орчим цэгээс сүлжээгээ цацаад байна.

  • Алсын хараа

    ТЭГШ ХЭРЭГЛЭЭ , ТЭГШ БОЛОМЖ

  • Эрхэм зорилго

    ШИНЭ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ДЭД БҮТЭЦ, ИНТЕНЕТЭЭР ЭРИН ҮЕТЭЙГЭЭ ЦУГ ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ АЙЛ ӨРХ, АЛБАН БАЙГУУЛЛАГА НЭГ БҮРТ ОЛГОНО.

  • Уриа

    Хэрэглэгчдээ үргэлж хүндэтгэн Wi-Fi интернэтийн үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭГЧ, ТУРШЛАГАТАЙ БАГ, ЧАДВАРЛАГ АЖИЛТАН, ЧАНАРТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Их тойруу гудамж-21, 4-р давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.