Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Жойтройзон ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Компанийн хаяг:СБД, 1-р хороо, Нарны зам, Юнион барилга, В блок, 14-1401 тоот

2019 он

Байгууллагын товч танилцуулга

“ЖОЙ ТРОЙЗОН” ХХКомпани нь 2007 оны 08-р сард гурван гишүүнтэйгээр байгуулагдсан. Компанийг үүсгэн байгуулагчид 1996 оноос эхлэн барилга байгууламжийн дотор халаалт, халуун хүйтэн усан хангамж, бохирын системийн шугам хоолой тоноглол, нам даралтын халаалтын тогоо, халаалтын системийн тоноглол, халаалт, халуун усны ялтаст ус халаагч, холигч узелийн зангилааны угсралт болон засвар үйлчилгээг орон сууц ба иргэний барилгуудад хийж гүйцэтгэж байсан ба тоосгон болон модон хийцлэлтэй барилга, амины орон сууц, үйлчилгээний барилгын угсралт, барилгын дотор заслал чимэглэлийг хийж гүйцэтгэдэг. Мөн барилга байгууламжийн гадна дулаан, цэвэр усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний угсралт, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг удирдан зохион байгуулж хариуцан бие даан хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч байсан туршлагатай инженерүүд юм.

Бид 2008 оноос эхлэн дугуйт болон гинжит эксковатораар барилга байгууламжийн суурь ухах, гадна инженерийн шугам сүлжээний газар шороо, далан суваг хийх зэрэг ажлуудыг олон байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар найдвартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэсээр ирсэн ба гэрээний үүргээ сайн биелүүлж байсан учраас харилцагч компани хувь хүмүүс маань олон дахин харьцаж хамтран ажилласаар байгаа билээ.

2010 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Эван Монгол” нэртэй охин компани байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус компани нь европ болон Скандиновын орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүнээрээ нэрд гарсан ОХУ-ын “ЭВАН” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болсноор тухайн компанийн бүтээгдэхүүн болох цахилгаан халаалтын тогоог импортоор оруулж ирэн Монголынхоо хэрэглэгчдэд байна.

Манай компани одоогоор зөвлөх инженер 1, инженер техникийн ажилтан 8, нарийн мэргэшсэн болон мэргэжлийн категоритой цахилгаан болон хийн гагнуурчин 12, сантехникийн слесарь засварчин 28, эксковаторын жолооч, операторч – 2, туслах ажилчин 10, нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн нилээд олон компани, албан байгууллагуудтай тусгай мэргэжлийн чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажилладаг ба эдгээрээс дор дурдвал:

  1. MSC Property ХХК
  2. “Монгол тамхи” Со ХХК
  3. “Тэдмэнт констракшн” ХХК
  4. Мишээл экспо центр
  5. Барилга угсралтын “Каракас” ХХК
  6. “Нисора” ХХК
  7. Барилга угсралтын “Сумпакс” ХХК
  8. БЗД-ийн ЗДТГазар
  9. Барилга угсралтын “Сандэй констракшн” ХХК
  10. Дэлхийн Зөн ОУБ
  1. Монголын радио телевизийн техникийн төв
  2. ХААН банк
  3. Барилга угсралтын “Мөнгөн сутай” ХХК
  4. “Модерн скай” ХХК
  5. “108 суварга” ХХК
  6. БНХАУ-ын барилгын “HKB” компани
  7. “Түмэн харш” компани
  8. Барилга угсралт, зураг төслийн “Дек” ХХК
  9. Барилга угсралтын “Гурвуул билэг” ХХК
  10. Барилга угсралтын “Зүр” ХХК

Жой Тройзон ХХК-ийн инженер техникийн ажилтан ажилчдын хийж гүйцэтгэж байсан болон одоо хийж буй ажлын талаархи мэдээлэл

2001-2002 онуудад

  • 10-р хороолол дахь 10 айлын элит орон сууцны барилгын дотор сантехник, дулааны узель, гадна инженерийн шугам сүлжээний угсралт
  • Налайх дахь орон сууцны барилгын гадна дотор инженерийн шугам сүлжээний ажил

2002-2003 онуудад

  • БЗДүүрэг 1-р хороо, Нисора тавор барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, дулааны узелийн угсралт,
  • Каракас компанийн 1-р төрөхийн урд баригдсан 10 давхар орон сууц, оффисын барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажил

2004-2005 онуудад

  • БЗДүүрэг дэхь 12 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр ус, бохир ус, дулааны ялтаст ус халаагч, дотор халаалт, цэвэр бохир ус
  • Дулааны үр ашгийг сайжруулах БАГЦ-2 төслийн хүрээнд 10 гаруй барилгын халаалтын ялтаст дулаан солилцуурын зангилааны угсралт, 10 аад орон сууцны барилгын холигч насосны зангилааны угсралтын ажил
  • Хонхор дахь Радио телевизийн техникийн төвийн уурын зуухны халаалтын тогооны шинэчлэлтийн ажил
  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Исүс Христийн сүмийн барилгын халаалтын тогооны шинэчлэлтийн ажил
  • БЗДүүргийн МАХН-ын байрны салхивчийн системийн шинэчлэлт

2006-2007 онуудад

  • Их Тэнгэр цогцолборын зочид хүлээн авах байрны дотор цэвэр, бохир усны шинэчлэлтийн ажил
  • БЗДүүрэг дэхь “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн 160 айлын орон сууцны гадна дулаан, цэвэр усны шугамын угсралт
  • Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Дархан хотод баригдсан 03,04-р сургуулиудын барилгын дотор, гадна инженерийн шугам сүлжээний угсралт
  • 15-р хороолол дахь Улаанбаатар сангийн 96 айлын орон сууцны барилгын гадна бороо, бохирын ус зайлуулах шугамын зөөн шилжүүлэх
  • Гачуурт дахь ХААН банкны барилгын гадна дулаан, цэвэр ус, гадна ариутгах татуургын шугам сүлжээ, дотор халаалт, цэвэр бохир усны шугамын угсралт
  • MCS ХХК-ийн Шангрилла зочид буудлын гадна борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралт

2008 онд:

  • “Мөнгөн сутай” ХХК-ийн 75 айлын орон сууцны барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, гадна цэвэр бохир усны шугамын угсралт
  • “Сөүл Вин” ХХК-ийн Зайсан дахь “Туул аялал жуулчлалын цогцолбор”-ын халаалт, халуун усны ялтаст ус халаагчийн узелийн угсралт
  • БЗД-ийн Нисора ХХК-ийн 16 давхар орон сууцны барилгын гадна бохир, дулаан, дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • БЗД-ийн Нисора ХХК-ийн 16 давхар орон сууцны барилгын халаалт, халуун усны ялтаст ус халаагчийн зангилаааны угсралт
  • Синус Дочи ХХК-ийн оффисын барилгын сантехникийн засварын ажил
  • “Сандей констракшн” ХХК-ийн барьсан Сандей плаза үйлчилгээний төвийн дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • -“Сандэйконстракшн” ХХК-ийн “Шинэ өглөө” үйлчилгээний төвийн барилгын дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралт
  • Шарга морьтын зуслан дахь иргэн Энхжаргалын АОСууцны сантехникийн угсралтын ажил

2009 онд:

  • БГДүүрэгт баригдсан “Мөнгөн сутай” ХХК-ийн орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажил
  • Төв аймгийн Бугын САА дахь Кувейтын ЭСЯамны амралтын газрын сантехникийн угсралтын ажил
  • Зайсан дахь Хавай 85 айлын орон сууцны барилгын дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • Гандан дахь элит хаусын барилгын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний ажил
  • 1-р хороолол, Номун сургуулийн өргөтгөлийн барилгын дотор сантехникийн системийн угсралтын ажил
  • “Монгол тамхи Со” ХХК-ийн үйлдвэрийн барилгын гадна дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажил
  • УБХотын авто замын шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй МУБИС-аас урагш нарны зам хүртэлх замын доогуурхи хурын ус зайлуулах инженерийн шугам сүлжээний угсралтын ажил
  • Шангрилла зочид буудлын халаалт, хөргөлтийн системийн шугам хоолойн угсралт
  • Тэдмент констракшн ХХК-ийн Американ дэнж хотхоны 2-р ээлжийн барилгуудын дотор гадна инженерийн шугам сүлжээ, ялтсан бойлер

2010 онд хийсэн ажил:

  • “MCS”ХХК-ийн “Централ Тавор”-ын дотор галын усны /спринклерын/ шугам, калориферын шугамын өөрчлөлтийн ажил
  • “108 суварга” ХХК-ийн Гүнд дэхь чулуун хашааны материалыг бэлтгэх механизмын ажил /чулуу хуулах/
  • “MCS ХХК-ийн Зайсан-2 төслийн газар шорооны ажил
  • “MCS”ХХК-ийн “Централ Тавор”-ын гадна ногоон байгууламжийн усалгааны системийн угсралт
  • Сэлэнгэ аймаг Сант суман дахь цэцэрлэгийн барилгын засварын ажил
  • “Каракас” ХХК-ийн Зайсан дахь барилгын суурийн газар шорооны ажил
  • MCS ХХК-ийн “Тайгер” үйлдвэрийн барилгын өргөтгөлийн дотор халаалт, цэвэр бохир ус, гадна ариутгах татуургын угсралтын ажил
  • -Сандэйконстракшн ”ХХК-ийн“ Шинэ өглөө” үйлчилгээний төвийн барилгын дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил

2011 онд хийсэн ажил:

  • “Koрeа Town” хотхоны 140 айлын орон сууцны гадна дулаан, цэвэр бохирус, дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил “MCS”ХХК-ийн “Централ Тавор”-ын дотор галын усны /спринклерын/ шугам, калориферын шугамын өөрчлөлтийн ажил
  • MCS ХХК-ийн “Тайгер” үйлдвэрийн автогражболонТаверны барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, гадна ариутгах татуургын угсралтын ажил
  • Сандэйконстракшн ”ХХК-ийн “Peace Tower” оффис, үйлчилгээний төвийн барилгын ялтаст ус халаагчийн зангилаа, дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • “Бат Буянт Эх” ХХК-ийнТайж таун хотхоны 40 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр бохир ус, дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • "Их Үйлсийн эрэлд" ХХК-ийн Их Монгол орон сууцны хорооллын гадна ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажил
  • MSC ХХК-ийн "Шинэ гэр" төслийн орон сууцны хорооллын дотор халаалт цэвэр бохир усны системийн усгралтын ажил Барилга ¹ 16,31,т,
  • “Эрэл” ХХК-ийн 250 айлын орон сууцны барилгын ялтаст ус халаагчийн зангилааны усгралтын ажил/туслан гүйцэтгэгч/
  • “HKB” ХХК- ийн Шадивлан зусланд баригдсан гүүрийн ажлын газар шорооны ажил
  • онд хийсэн ажил:
  • -MCS ХХК-ийн “Шинэ гэр” төслийн орон сууцны хорооллын ¹ 16, ¹31, ¹ 34, ¹4, ¹3, ¹23, ¹18-р барилгуудын дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил.
  • Синус-Дочи ХХК-ийн оффисын барилгын дотор халаалтын системийн өөрчлөлт, шинэчлэлтийн ажил
  • MCS компанийн Тайгер пивоны үйлдвэрийн гадна ариутгах татуургын шугамын шинэчлэлтийн ажил
  • MCS компанийн Зайсан-3 төслийн дотор цэвэр бохир ус, борооны ус зайлуулах шугам, галын системийн угсралтын ажил
  • ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, Вакумжсан сургалт судалгааны төвлөрсөн үйлчилгээ, орон сууцны барилгын гадна дулаан усан хангамж, ариутгах татуургын шугам, дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • БЗ-ын 26-р хороо, ТЕГазрын оффисын барилгын дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • НЗДТГазраас зарласан "Их тоуруу Анкарагийн гудамжны 17, 19-р байр"-ны гадна фасад шинэчлэх ажил
  • MCS ХХК-ийн “Шинэ гэр” төслийн орон сууцны хорооллын барилгуудын гадна фасадны угсралтын ажил.

2013 онд хийсэн ажил:

  • Суурийн ухалтын ажлын хүрээнд
    • ТЕГ- ын оффисын барилга
  • Орон сууцны дотор барилгын дотор цэвэр бохир ус, гадна дулаан, гадны ариутгах татуурга, халаалт, галын систем, спринклерийн угсралтын ажлын хүрээнд
    • “МСS” ХХК-ийн “Зайсан-2”, “Зайсан-3” төслийн ААА барилга
    • “Кореа-2” төслийн 250 айлын орон сууцны барилгын гадна дулаан усан хангамж, ариутгах татуургын шугам, дотор халаалт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
    • “Тедмент” ХХК-ийн Нарлаг-Өргөө хотхоны 271 айлын орон сууцны барилга
    • “Их Үйлсийн Эрэлд” ХХК-ийн Их монгол хороололын бассейны барилга
    • “Очир” ХХК-ийн Оффис болон үйлдвэрийн барилгын гадна дулаан дотор халаалт цэвэр бохир усны ажил
    • “ББСМО” ХХК*-ийн оффисын барилгын гадна дулаан хангамж болон дотор халаалт, цэвэр бохир ус гал эсэргүүцэх шугамын угсралтын ажил
    • Монгол улсын засгын газрын захиалгаар баригдаж байгаа”Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын төслийн”барилгын дотор халаалт,цэвэр бохир ус, спринклер гал эсэргүүцэх шугамын угсралтын ажлыг эхлүүлсэн.
    • Иргэн Бат-Эрдэнийн Зайсанд дахь 60 айлын орон сууцны барилгын гадна, дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
  • Засгийн газар болон аймаг орон нутгаас зарлагдсан нээлттэй тендерүүдэд амжилттай оролцон шалгарч
    • Үндсэн хуулийн цэцийн барилгын “Их” болон “Бага” хурлын танхимуудын дотоод заслын ажил
    • Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Хэрэгжиж байгаа “Хоггүй Мөрөн Төсөлд“ хогны, цас цэвэрлэгээний автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцон 8 ширхэг тусгай зориулалтын автомашин нийлүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.
  • Барилгын дотоод засал чимэглэлийн ажлын хүрээнд:
    • Үндсэн хуулийн цэцийн барилгын “Их” болон “Бага” хурлын танхимуудын дотоод заслын ажил
    • Тэдмэнт” ХХК-ийн Нарлаг хорооллын 3-р байрны дотор заслал чимэглэлийн ажил
  • Монгол Тамхи Со” ХХК-ийн захиалгаар үйлдвэрийн саарал усыг буцаан ашиглах төхөөрөмжийг өөрсдийн шийдлээр хийж холбогдох мэргэжлийн байгууллагуудаар шалгуулан хүлээлгэж өгөв.
  • онд хийгдсэн ажлууд:
  • Монгол улсын засгын газрын захиалгаар баригдаж байгаа”Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал” төслийн барилгын дотор халаалт,цэвэр бохир ус, спринклер гал эсэргүүцэх шугамын угсралтын ажлыг 2016 оны 4 улирал хүртэл хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх.
  • Солонго Лайн ХХК-ийн хуучин оффисийн барилгын буулгалтын ажил
  • Солонго Лайн ХХК орон сууцны 16 давхар барилгын А блокын халаалт, цэвэр бохир ус хангамжийн угсралтын ажил
  • Солонго Лайн ХХК 16 давхар буудлын барилгын суурийн ухалт
  • НХААГ-аас зарлагдсан 100-р цэцэрлэгийн засварын ажил
  • MCS ХХК-ийн Будда төслийн цэцэрлэгийн халаатлт, цэвэр бохир
  • НХААГ-аас зарлагдаж байгаа сургууль болон цэцэрлэгийн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй барилгын тендер
  • Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн барилгын өргөтгөлийн ажлын халаалт болон цэвэр бохир усны ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйчилгээний барилга угсралтын ажил хийж гүйцэтгэв
  • онд хийгдсэн ажлууд
  • Монгол улсын засгын газрын захиалгаар баригдаж байгаа”Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал” төслийн барилгын дотор халаалт,цэвэр бохир ус, спринклер гал эсэргүүцэх шугамын угсралтын ажлыг 2016 оны 4 улирал хүртэл хийж гүйцэтгэн хүлээлгэн өгнө.
  • Солонго Лайн ХХК-ийн оффисын барилгын буулгалтын ажил
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйчилгээний барилгын угсралт.
  • Эрдэнэт үйлдвэрийн бутлуурын цехийн өрөгтгөлийн халаалт, ундны ус, үйлдвэрийн ус ,галын шугам, бохир, борооны ус, хийн шугамын ажлыг 2015 оны 07 сард хүлээлгэн өгөв
  • онд хийгдсэн ажлууд
  • Солонго Лайн ХХК-ийн Зочид буудлын барилгын суурийн ухлага, буцаан булалт, цутгалтын ажил
  • MCS Проперти ХХК-аас хэрэгжүүлж байгаа “АСЕМ ВИЛЛА” төслийн “Г” багцын 9-н барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, борооны ус
  • MCS Проперти ХХК-аас хэрэгжүүлж байгаа АСЕМ ВИЛЛА” төслийн 53 барилгын усан фантамын системийн угсралтын ажил.
  • MCS Проперти ХХК-аас хэрэгжүүлж байгаа төслийн “Ч” багцын Клуб хаусын барилгын гадна зам талбайн ус зайлуулах системийн угсралтын ажил
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйчилгээний барилгыг 2015 оны 06 сард түлхүүр хүлээлгэн өгсөн.
  • Эрдэнэт үйлдвэрийн бутлуурын цехийн өргөтгөлийн халаалт, ундны ус, үйлдвэрийн ус ,галын шугам ,бохир, борооны ус, хийн шугамын ажлыг 2015 оны 07 сард хүлээлгэж өгсөн.
  • MCS Будда Виста төслийн 1-р давхрын халаалтын системийн нэмэлт ажлын угсралт
  • MCS Тайгер үйлдвэрийн барилгын гадна бохир усны шугамын шинэчлэлтийн ажил
  • Нүхт дэхь амины орон сууцны А, Б блокын дотор сантехникийн систем, усан фантамын угсралтын ажил.
  • онд хийгдсэн ажлууд
  • Монгол улсын засгын газрын захиалгаар баригдаж байгаа”Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал” төслийн барилгын дотор халаалт,цэвэр бохир ус, спринклер гал эсэргүүцэх шугамын угсралтын ажлыг 2016 оны 4 улирал хүртэл хийж гүйцэтгэн хүлээлгэн өгнө.
  • MCS Проперти ХХК-аас хэрэгжүүлж байгаа төслийн “Г” багцын 9-н барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, борооны усны угсралтын ажлыг хүлээлгэн өгсөн.
  • MCS Проперти ХХК-аас хэрэгжүүлж байгаа АСЕМ ВИЛЛА төслийн 53 барилгын усан фантамын системийн угсралтын ажлыг хүлээлгэн өгсөн..
  • MCS Проперти ХХК-аас хэрэгжүүлж байгаа АСЕМ ВИЛЛА төслийн зам талбайн борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил
  • Нүхт дэхь амины орон сууцны А, Б блокын дотор сантехникийн систем, усан фантамын угсралтын ажлыг хүлээлгэж өгсөн.
  • Оюуны Ундраа группын Зайсан дахь “Монголын соёл амралтын цогцолбор” барилгын дотор усан хангамж, ариутгах татуурга, борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил
  • Багануур дүүрэгт баригдаж байгаа цахилгаан станцын барилга
  • онд хийгдсэн ажлууд
  • MCS Проперти ХХК-ын Порше Үзэсгэлэнгийн цогцолбор барилгын дотор халаалт, цэвэр бохир ус, гал эсэргүүцэх шугамын угсралтын ажил
  • EDU Спорт цогцолбор барилгын дотор халаалтын, агаар сэлгэлт, цэвэр бохир усны системийн угсралтын ажил
  • Викториа таун хотхоны 902 байрны халаалт салхивч,цэвэр,бохир , борооны усны шугамын угсралтын ажил
  • Оршил констракшиний 280 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын халаалт салхивч цэвэр бохир борооны усны шугамын угсралтын ажил
  • Монгол Тамхи Со ХХК-ын ялтсан бойлерын угсралтын ажил
  • Аттелла ХХК зочид буудлын барилгын гадна дулаан гадна цэвэр бохир ялтсан бойлерын угсралтын ажил
  • Оюуны Ундраа группын оффисийн барилгын халаалтын системийн засвар шинэчлэлтийн ажил
  • Багануур дүүрэгт баригдаж байгаа Цахилгаан станцын барилгын түр байрнуудын халаалт цэвэр бохир усны угсралтын ажил
  • НУБИА Шинэ нисэх онгоцны буудал гадна инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажил
  • онд хийгдсэн ажлууд
  • Викториа Таун 903 дугаар байрны сантехникийн шугам сүлжээ, дотор халаалт, агаар сэлгэлтийн угсралтын ажил
  • “Улаанбаатар барилга” ХХК-н үзэсгэлэнгийн барилгын гадна, дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажил
  • Гачуурт “Таун Хаус” хорооллын 3 блок барилгын инженерийн шугам сүлжээ
  • “Номин Реалтор” ХХК-н үйлчилгээний барилгын гал эсэргүүцэх систем, салхивч агааржуулалтын систем
  • Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны барилгын сантехник инженерингийн ажил
  • Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд “Уурхайн ажилчидын орон сууцны барилга” төслийн гадна болон дотор сантехникийн шугам сүлжээний угсралтын ажил
  • Ховд аймгийн Үенч суманд “Сургалтын төв байр” төслийн гадна болон дотор сантехникийн шугам сүлжээний угсралтын ажил
  • Бишрэлт ХХК-н СИТИ АПАРТМЕНТ төслийн дотор гал эсэргүүцэх систем болон халаалтын системийн угсралт
  • Арабын элчин сайдын яамны тусламжаар нийслэлийн ЕБС болон цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч суулгав
  • онд хийгдэж буй ажлууд
  • Викториа Таун 903 дугаар байрны сантехникийн шугам сүлжээ, дотор халаалт, агаар сэлгэлтийн угсралтын ажил
  • “Хани Винтейж” ХХК-н Амбассадор Резиденс төслийн дотор ЦБУ, гал эсэргүүцэх систем болон шалны халаалтын системийн угсралтын ажил
  • Бишрэлт ХХК-н СИТИ АПАРТМЕНТ төслийн дотор ЦБУ систем болон халаалтын системийн чиллер угсралтын ажил

ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Д.НАРАНГЭРЭЛ

Хөшигийн хөндий шинэ нисэх онгоцны буудал

MCS property ХХК-ийн “Асем Вилла” цогцолбор хотхон

Барилга № 31,30,29,27,25,23,21,19,17

MCS property ХХК-ийн “Шинэ гэр” цогцолбор хотхон

MCS property ХХК-ийн “Будда виста”хотхон

Нисора ХХК-ийн Нисора цамхаг

Сандэй группын Peace tower цамхаг

Сандэй группын “Өгөөмөр” худалдааны төв

Сандэй группын “Сандэй” худалдааны төв

  • Уриа

    Бид ажиллах хүчийг хүндэтгэж, тогтвортой ажиллуулах нөхцөл боломж, баталгаат ажлын байраар хангана.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД, 12-р хороо, чулуун овоо, АОС 7-191 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.