Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Инвескор ББСБ ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ИНВЕСКОР ББСБ ХК НЬ МИНТОС КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Өнгөрсөн сард Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан Инвескор ББСБ ХК нь  Дэлхийн хамгийн том онлайн зээл зуучлалын платформ болох Минтос /Mintos/ компанийн шалгуурт тэнцэн, хамтран ажиллахаар боллоо. Инвескор компани нь Минтос компаниас “A-” гэсэн үнэлгээг авсан нь байгуулагдаад дөнгөж 3 жил болж буй компанийн хувьд маш сайн үзүүлэлтийн тоонд багтах юм байна.

Дэлхийн банк бус санхүүгийн байгууллагууд дотроос ердөө 30 орны 63 байгууллага Минтос компанийн нарийн хяналт, шалгалтыг давж хамтран ажиллагчаар батламжлагдсан байдаг ба энэхүү “А-” үнэлгээг авсан компани нь нийт компанийн ердөө 20%-ийг эзэлдэг.

Минтос компани нь краудфанд зарчмаар онлайн орчинд санхүүжилт босгодог ба ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагч нар Минтосд байршсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог юм. Тус компани нь өнөөгийн байдлаар 71 улсын 140 мянга гаруй хөрөнгө оруулагчдаас 1.5 тэрбум еврогийн хөрөнгийг татан төвлөрүүлж, хөрөнгө оруулалт хийгээд байна.

Инвескор компаниийн хувьд тус үнэлгээг авснаар Европын төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдад хүлээн зөвшөөрөгдөж, харьцангүй бага зардлаар их хэмжээний санхүүжилт босгох боломжтой болж байна.

6382019 оны 6 сарын 24
Бид спортлог хамт олон

Инвескор санхүүгийн группийн хэмжээнд нийт 500 орчим ажилтнуудын дунд " Спорт наадам 2023" арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Спорт наадам Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Шатар, Дартс гэсэн төрлүүдээс аваргуудаа шалгаруулллаа. Энэ удаагийн шилжин явах цомын эзнээр Инвескор Хэтэвч /Pocket/ компани шалгарлаа.  

6502023 оны 5 сарын 8
Инвескор Хүний нөөцийн мэдээ

1,1382020 оны 12 сарын 21
Инвескор Алъянс

7312020 оны 12 сарын 1
Ажилтнуудын маань эрүүл мэнд хамгийн чухал

1,0022020 оны 4 сарын 6
Бид онлайнаар анх удаагаа хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр боллоо.

1,3622020 оны 4 сарын 6

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.