Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Илт хан

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь "БУГАТ" жуулчны бааз
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Илт хан” компани нь аялал жуулчлалийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23-нд Монголын 100% хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан юм. Тус компани нь жуулчидтайгаа найдвартай холбоо тогтоох ба хэрэглэгчдийн хүссэн аялалыг судалгаанд тулгуурлан өндөр чанартай зохион байгуулж найрсаг үйлчилгээг үзүүлэх тал дээр анхааран хэрэглэгчдийг дээдэлсэн, үйлчилгээний соёлыг мэргэжлийн түвшинд бий болгохоор ажиллаж байна. Иймээс гадаадын жуулчдын өмнө Монгол ороныг төлөөлөн итгэлийг төрүүлэм өнгө үзэмжийг эрхэмлэх шилдэг боловсон хүчнээр багаа бүрдүүлж бизнесийн амжилт гаргах, түүнчлэн Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмэр оруулахын тулд энэ компанийг үүсгэн байгуулсан билээ. Уг зорилгын хүрээнд хүн байгальд ээлтэй эко орчныг бүрдүүлэхээр байгалийн гаралтай барилгын материал ашиглаж, ногоон байгууламжийг цогцлоон ажиллаж байна.

Монгол орны үзэсгэлэнт байгалийн тогтоц газарыг унаган төрхөөр нь хадгалж хамгаалах цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Монгол улсыг төлөөлж дэлхийн олон орны жуулчдыг эрүүл хүнс тав тухтай амралтын орчноор бүрэн хангах мэргэжлийн хамт олноос бүрдсэн, хүн байгальд аюулгүй, чанартай багц аялалуудыг зохион байгуулахаар эрхэмлэн зорьж буйг нь товчоор тодорхойлбол:

Чанартай үйлчилгээг үзүүлэгч чадвартай хамт олон байж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуулгах эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

  • Уриа

    чанартай үйлчилгээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 34 дүгээр байр, 304 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.