Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Мөнх Наран ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрхэм зорилго

Цаг ямагт харилцагчаа дээдэлж

Хамт олноо эрхэмлэсэн

Технологит суурилсан санхүүгийн цогц үйлчилгээг бий болгож

Үндэсний хэмжээнд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болно

Манай компани нь банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр 2008 онд үүсгэн байгуулагдаж 2010 онд анхны салбар нэгжээ нээж үйл ажиллагааг эхлүүлж байсан бол одоогийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллага – “Хаан монгол инвест ББСБ” ХХК, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ - 68 зээлийн төв, Тансаг үнэт эдлэлийн их дэлгүүр - HERA гэсэн 3 төрлийн бизнесийн чиглэлээр Улаанбаатар болон орон нутгийн хэмжээнд 28 салбар нэгж 150 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бид санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд үргэлж анхдагч нь байж ирсэн. Тухайлбал Үнэт эдлэлийн лизингийн зээл, тэтгэврийн зээл, бизнесийн зээл гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Та манай “Их Мөнх Наран” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг цахим хуудсанд хандан үзнэ үү.

2018 онд байгууллагын бусдаас ялгарах дүр төрхийг илэрхийлэх брэндбүүкийг бий болгосноор ажилтнуудыг тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, харилцагч нарт үйлчлэх үйлчилгээний тохилог орчныг бий болгосон.

Байгууллагын зүгээс ажилтнууддаа нийгэм ахуйн болон олон төрлийн хөнгөлөлт тусламжийн бодлогыг баримтлан ажилладаг. Тухайлбал ажилласан жилийн нэмэгдэл, 13 дахь сарын цалин, сар бүр ажлын гүйцэтгэлийн урамшуулал, төрсөн өдрийн цалинтай амралт, борлуулалтын урамшуулал, жил бүрийн шилдэг ажилтнуудаа дотоод болон гадаадын тойрон аялал, спорт, эрүүл мэндийн чиглэлийн хөтөлбөрт тогтмол хамруулдаг гэх мэт бусад олон төрлийн тэтгэмж хөнгөлөлт үзүүлдэг.

Ажилчдын амьдрах орчин нөхцөлийг хангах үүднээс ажилтнууддаа орон байрны урьдчилгаа олгодог, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ипотекийн зээл болон хэрэглээний зээлүүдэд хамрагдах боломжийг бий болгодог.

Бид ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд ажилтнуудын хүсэл зорилго, ажил албан тушаалын онцлогт тохируулан дотоод болон гаднын мэргэжлийн байгууллагын сургалтуудад системтэйгээр тогтмол хамруулан ажил албан тушаал дэвших, мэргэжил мэдлэг карьер ахих боломжоор хангадаг.

Орчин үеийн дэвшилтэт техник технологид суурилсан санхүүгийн цогц үйлчилгээг хүргэх үүднээс “Гэр инкубатор” ХХК-тай хамтран бүртгэлийн үйл ажиллагаанд ODO ERP программ, "Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан“ ХХК-тай хамтран зээлийн мэдээллийн сан, "Цахим хөгжил, харилцаа холбооны яам", "Үндэсний Дата төв"-тэй хамтран Төрийн мэдээлэл солилцооны "ХУР" систем, “КоллПро” ХХК-тай хамтран харилцагчийн нэгдсэн лавлах төв Call center зэрэг олон төрлийн цахим системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн салбар, нэгжүүдийг нэгдсэн программ хангамжаар ханган 2020 оноос бүх салбар нэгжүүдийг 100 хувь онлайн системд холбосон бөгөөд манай 68 зээлийн төвийн бүх үйлчлүүлэгч нар хаанаас ч зээлийн төвийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй авах боломжтой болсон.

Манай байгууллага нь Монгол улсын хууль эрх зүйн хүрээн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдээс эхний 10-т, 2021 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр шалгарсан.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-37, GB plaza 501 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.