Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Үйлсийн Эрэлд Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Их Үйлсийн Эрэлд компани нь 2006 оноос хойш Монгол улсын барилгын салбарт барилга угсралт, барилгын материалын худалдаа, гадаад дотоод худалдааны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, улс орны өнгө төрхийг илтгэсэн олон томоохон бүтээн байгуулалтууд дээр ажилласан туршлагатай билээ. 2012 оноос Их Үйлсийн Эрэлд компани нь групп компани болон өргөжиж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Орчин үеийн барилгын стандарт, загварын чиг хандлага, бизнесийн орчны шийдлийг цогц байдлаар харуулсан Их Монгол Үйлчилгээний төв, оффисыг ашиглалтанд оруулж, амжилттай ажиллаж байна. Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлж, Монгол улсын хөгжлийг урагшлуулахад хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүд дээр идэвх санаачлагатай ажиллаж байгаа хамт олон юм.

Одоогийн байдлаар Их Үйлсийн Эрэлд Групп ХХК-ийн бүрэлдэхүүнд Их Монгол Проперти ХХК, Их Үйлсийн Эрэлд ХХК, Их Монгол Резорт ХХК, Их Монгол Кредит ХХК, Их Үйлс Үлэмж ХХК, Их Монгол Фүүдс ХХК, Туурайн Төвөргөөн ХХК, Шидэт Зуучлал ХХК,Ихэр Шарангад ХХК, Дижитал НомадсХХК, Есөн Мед ХХК-иуд багтаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм.

  • Алсын хараа

    Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрсдийн зүгээс үнэтэй хувь нэмрийг оруулж хөгжлийн тулах цэг нь болно. 

  • Эрхэм зорилго

    Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бизнесийн салбарт шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэсэн Монгол улсын шилдэг компани болно.

  • Уриа

    Эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх Их үйлсийн эрэлд хамтдаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Нийгмийн хариуцлагаа ухамсарласан ажилтан, үйлчлүүлэгч, харилцагчид

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    356

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Их Монгол төв

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.