Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ай Энд Жи Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Ай Энд Жи интернэшл ” ХХК нь 2015 оноос барилга угсралт , хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, их бүтээн байгуулалтын салбарт амжилттай ажиллаж байна .

Бид захиргаа хүний нөөц , санхүү , маркетинг борлуулалт, инженер техникийн алба бүхий бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Компанийн амжилтын гол эх үндэс нь ажилчдын мэдлэг боловсрол , мэргэжлийн ур чадвар , ажлын туршлага , хувь хүний хандлагаас шууд хамаардаг. Тиймдээ ч ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад дотоодын сургалтанд байнга хамруулан ур чадварыг тогтмол нэмэгдүүлж байхыг зорьдог.

Бид хүний эрхийг дээдэлж ажилтнуудынхаа эрхийг зөрчихгүй байх талаар анхаарч , ажилтан тус бүрийн ар гэр , ахуй амьдралыг нэн тэргүүнд тавьснаар тухайн ажилтан ажлын байран дээр сонор сэрэмжтэй , ажлын бүтээмжтэй сэргэлэн цовоо ажиллах нөхцөлийг хангаж өгдөг.

Ай энд Жи интернэшл ХХК нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн захиалагч компани болж дараах төслүүдийг бие даан хэрэгжүүлж байна.

  • Баянзүрх апартмент хотхон
  • Баянзүрх хороолол
  • Stone residence хотхон

Манай компанийн хэрэгжүүлж буй төслүүд нь архитектурын зөв шийдлийг бий болгосноороо захиалагчид , оршин суугчдын таашаалд нийцдэг.

Бид барилгын чанар, стандарт норм дүрмийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг бөгөөд цаашид импортыг орлох барилгын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох мөн байгальд ээлтэй шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, захиалагчдынхаа эрх ашгийг өндөрт өргөж, салбарынхаа шилдэг компани болох зорилт тавин ажиллаж байна.

  • Уриа

    Сэтгэл ханамж- Чанар стандарт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2015

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 14р хороолол, 5 давхар саарал барилга

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.