Грант Торнтон Интернейшнл нь дэлхийд 6-д эрэмблэгддэг, 130 гаруй оронд салбартай, 50,000 гаруй ажилтантай, хараат бус баталгаажуулалт, татвар болон зөвлөх үйлчилгээний олон улсын сүлжээ байгууллага юм.
Грант Торнтон Интернейшнл нь Монгол дахь албан ёсны салбараа 2017 оны 11 сарын 24-нд Улаанбаатар хотноо Грант Торнтон аудит нэртэйгээр Монгол улсын аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний салбарт 18 жилийн туршлагатай “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн суурин дээр үүсгэн байгуулсан.
Бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхдээ чанарыг чин сэтгэлээсээ эрхэмлэх, байгууллагын соёлыг дэмжих бодлого, арга аргачлалыг бий болгосон.