Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Геомастер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ГЕОМАСТЕР” ХХК нь, геодезийн төрөл бүрийн хэмжилт боловсруулалт болон геофизикийн судалгааг орчин үеийн техник технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, гео-мэдээллийн үйлчилгээг явуулах зорилгоор 1998 онд байгуулагдсан юм. Геодези болон геофизикийн технологи ашиглах арвин туршлага, орчин үеийн техник технологитой хөл нийлүүлэн алхах чадвар бидэнд аливаа ажлыг богино хугацаанд зардлын өндөр хэмнэлттэйгээр хийж гүйцэтгэх боломж олгодог.

Манай компани Монголдоо томоохонд буюу үндсэн болон туслах ажилтан нийлсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Японы олон улсын хамтын нийгэмлэг (JICA), Монгол улсын байгууллагууд (Газрын харилцаа, Геодези зурагзүйн газар (ГХГЗЗГ), “Бороо Гоулд” ХХК, “Клауф инженеринг” ХХК, “Сентерра гоулд” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Цайрт Минерал” ХХК гэх мэт олон улсын болон дотоодын томоохон байгууллагуудтай хамтарч ажилладаг юм.

Манай компани чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 болон Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын OHSAS 1801:2012 стандартыг компани дээрээ хэрэгжүүлэхээр зорьж байна.

Геомастер ХХК нь 2010 оноос Тримбл компани, 2011 онд Сансрын зураглалын үйлчилгээний “AIRBUS DEFENSE AND SPACE” компанийн, 2014 онд агаар, сансрын зураг боловсруулдаг ERDAS программ хангамжаараа алдартай Intergraph компаний, 2015 онд программ хангамжийн тэргүүлэгч Канадын PCI Geomatics компаний, 2018 онд Испаний “DEIMOS” хиймэл дагуулын мөн “Garmin GPS”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон бөгөөд, өөрийн улсад шинэ техник, технологийг оруулж ирж Монгол улсын геодезийн үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд хүргэх ажилд хувь нэмрээ оруулж байна. Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн бөгөөд бидний ажлыг өндрөөр үнэлж 3 удаа мэргэжлийн байгууллагуудын хооронд ГХГЗЗГазраас шалгаруулсан шалгаруулалтанд гурвууланд нь буюу 2004, 2007, 2015 онуудад ГХГЗЗГазар манай компаний хийсэн ажил, энэ салбартаа оруулсан хувь нэмэрийг үнэлж “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” хүндэт өргөмжлөл мөн 2010 онд ЗТБХБЯ болон Монголын Барилгын Үндэсний Ассоциациас “Golden tower” Building Awards IV шагналаар шагнасан болно. Мөн улсын хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлыг чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэсэнийг үнэлж гэрчилгээ, өргөмжлөлүүдээр шагнаж байсан.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу баруун 4 зам, Их өргөө 14-3 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.