Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гео глоб мэп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ГЕО ГЛОБ МЭП ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Гео глоб мэп ХХКомпани нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэрээ оруулахаар 2017 онд гадаад дотоод худалдаа, газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, үндэсний шилдэг, чадварлаг мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэн газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, геодези, зураг зүйн үйл ажиллагааны чанар, стандартыг тэргүүн эгнээнд тавьж бусад өрсөлдөгч компаниудад үлгэр дуурайлал болохуйц үндэсний шилдэг тэргүүлэх компани болох зорилтыг тавин ажиллаж байна.

Манай компани нь 10 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2-28 хүртэлх жил тухайн салбартаа ажилласан дадлага туршлагатай хамт олноос бүрдсэн. Үүнд: Монгол Улсын Газрын харилцааны мэргэшсэн инженер, мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд тус тус ажиллаж байна.

Мөн манай компани нь сүүлийн үеийн геодези, зураг зүйн салбарт ашиглагдаж байгаа дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмжөөр материаллаг баазаа бүрэн бэхжүүлсэн. __________________________________________________________________________________

БИДНИЙ УРИА: “Бид танд чанарыг амлана”

__________________________________________________________________________________

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Суралцагч - Ажилтны хөгжил компанийн хөгжлийн суурь гэдгийг санаж тасралтгүй суралцан, аливаа шинэчлэлт өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхана.
  • Зарчимч - Бид хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм журам, хэм хэмжээний хүрээнд бизнесийн ёс зүйг баримтлан үнэнч шударга ажиллана.
  • Бүтээлч - Бид үргэлж шинийг санаачлан, аливаа ажлыг хялбарчлах замаар бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Найрсаг - Бид ажлын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтрагч болон харилцагч талаа хүндлэн, найрсаг харилцааг эрхэмлэнэ.
  • Хамтрагч - Бид бусдадаа чин сэтгэлээсээ тусалж, мэдээллийг хурдан шуурхай түгээн, ажлын явцыг алдагдуулахгүй багийн хариуцлагатай сайн гишүүн байна.
  • Төлөвлөгч - Бид зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөлт болон цаг ашиглалтыг оновчтой тодорхойлон ажиллана.
  • Уриа

    Бид танд чанарыг амлана.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. ХАА, Байгаль экологи

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Зоос гоёл ХК-ий байр, 3 давхар, 305А/2 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.