Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ган хийц ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь 1985 онд жилдээ 6000 тн төрөл бүрийн төмөр хийц эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар “Барилгын Материалын Үйлдвэрийн Яам-”ны харъяа Барилгын Төмөр Хийцийн Үйлдвэр нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1992 оноос үйлдвэрлэл худалдааны “Ган хийц” хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Манай компани “Иргэний ба үйлдвэрийн барилгын даацын болон даацын бус бүх төрлийн төмөр хийц, халаалтын тогоо, даралтат эд анги, цахилгаан станцын технологийн төмөр хийц, өндөр хүчдлийн тулгуур, төрөл бүрийн ахуйн зориулалттай төмөр хийц , сэндвич хавтан, хөөсөнцөр хавтан, хүчитгэсэн бетон шон” зэргийг голлон үйлдвэрлэж байна. Захиалгаар ирсэн ямар ч төмөр хийцийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх инженер техникийн болон үйлдвэрлэлийн хүчин чадалтай болно.

1999 онд барилгын угсралт, засварын ажил гүйцэтгэх чиглэлээр “Ган-Эрдэнэ Констракшн”компанийг тус тус байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь 2005 оноос эхлэн барилгын “Сэндвич хавтан ”-гийн цехийг байгуулж, үйлдвэр худалдаа , үйлчилгээний болон ахуйн зориулалттай барилга байгууламж, зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн юм. 2014 оноос сэндвич хавтангийн үйлдвэр нь Ган хийц Сэндвич хавтангийн үйлдвэр ХХК болон өөрчлөгдөж, шинэ тоног төхөөрөмж, хүчин чадалаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болсон.

Манай компани нь Монгол Улсын “Дэд бүтцийг 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-нд тусгасан эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагдах 0,4-35 квт-ын агаарын шугам дамжуулах олон улсын стандартад нийцсэн урьдчилан хүчитгэсэн төмөр бетон тулгуурыг эх орондоо үйлдвэрлэх үйл ажиллагааг 2006 оны 7-р сараас тогтмол явуулж байна. . Тус үйлдвэр нь өнгөрсөн онуудад MNS-4232-2006 стандартын шаардлага хангасан УКШ-12.35.19,УКШ-9.27.15 маркийн 8-12 метрийн урттай шон үйлдвэрлэн ажиллаж байна.

2016 онд Дорнод аймагт Төмөр замын бетон дэрний үйлдвэрийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.

  • Уриа

    ТУРШЛАГА ЧАНАР ДАГУУЛНА ЗҮТГЭЛ АМЖИЛТ АВЧИРНА

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    1985

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо Наран 18140-55 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.