Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ГлобальСтратегийн Удирдлагын Институт

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ГЛОБАЛЬ СТРАТЕГИЙН УДИРДЛАГЫН ИНСТИТУТ НҮ ТББ

Байгууллагын үйл ажиллагааны

товч танилцуулг

GSMi Институт нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш 600 гаруй бизнесийн байгууллага, төр, олон нийтийн байгууллагуудын ажилчин албан хаагчдыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Нийт сургалтанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь ээлжит сургалтуудад дахин хамрагдаж, захиалгат сургалтуудыг компани дээрээ авсан нь манай институтын сургалтын чанарыг илтгэж байгаа юм.

Манай институт нь Борлуулалт, маркетинг, бизнес төлөвлөлт, стратеги, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 10-15 жил ажилласан Зөвлөх багш нартай. Зөвлөх багш нарын хувьд олон улсын байгууллагуудад болон үндэсний хэмжээний томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд сургалтын материал, заах аргын хувьд зах зээл өндөр хөгжсөн орнуудад менежерүүдийг бэлтгэж сургадаг арга технологийн дагуу интерактив байдлаар маш сонирхолтой хэлбэрээр сургалтаа явуулдаг билээ.

Бид сургалтын материалыг жилд 2 удаа шинэчилдэг ба сургалтаар шинэ мэдлэг, сүүлийн үеийн бизнесийн чиг хандлагын талаар суралцагчдад чанартай мэдлэг олгохыг зорин ажиллаж байна.

GSMi Институт нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах үйл ажиллагаануудыг явуулдаг. Үүнд:

Бүтээгдэхүүн үйлчилгээ:

  • Манлайллын коүчинг хөтөлбөр
  • Менежментийн зөвлөх үйлчилгээ
  • Бизнесийн богино хугацааны сургалтууд

Байгууллагын захиалгат сургалтын хүрээнд:

1

Бизнес төлөвлөлт, Бизнес модель ба санхүүгийн төлөвлөлт

11

Борлуулалтын ур чадвар эзэмшүүлэх анхан шатны сургалт

2

Стратеги төлөвлөлт ба стратегийн шинжилгээний арга хэрэгслүүд

12

Борлуулалтын ур чадвар эзэмшүүлэх ахисан шатны сургалт

3

Стратегийн удирдлага

13

Байгууллагын соёл

4

Компанийн засаглал

14

Менежмент ба манлайлал

5

KPI ба гүйцэтгэлийн удирдлага

15

Дунд түвшний менежерүүдийг чадавхижуулах "Маргаашийн удирдагч" сургалт

6

Төслийн менежмент

16

Сошиал маркетинг

7

Захирлуудад зориулсан санхүүгийн сургалт

17

Үйлдвэрлэлийн менежмент

8

Захирлуудад зориулсан маркетингийн сургалт

18

Бүтээмж нэмэгдүүлэх

9

Харилцагчийн үйлчилгээний сургалт

/Ажилтан хоорондын харилцаа, хандлага/

19

Ажил хэрэгч имиж бүрдүүлэлт

10

Борлуулалтын менежмент

Манайх та бүхэнтэй хамтран ажиллахдаа мэргэжлийн түвшинд, ёс зүйтэй, сургалтын үр өгөөж чанарыг эрхэмлэн ажиллах бөгөөд сургалтын хөтөлбөр болон цагийн хуваарийг харилцагчийн бизнесийн онцлогт нийцүүлэн уян хатан харилцан үр дүнтэй байдлаар тогтооно.

Хүндэтгэсэн,

Глобаль Стратегийн Удирдлагын Институт

  • Уриа

    Бизнесийн Хөгжлийг Хурдасгах Стратегийн Цогц Шийдлүүд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    5

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 17, Блю Скай тауэр 409 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.