Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ГАНТЕСЛА ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Гантесла” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник технологийн цахилгаан тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт хийх, инженерингийн шийдэл боловсруулах, зөвлөгөө өгөх, түүний дотроос дунд хүчдэлийн реле хамгаалалтын чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай зөвлөх инженер болон мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилтнуудаас манай хамт олон бүрддэг.

Манай үйл ажиллагааны чиглэл:

  • 0,4-110 кВ-ын ЦДШ, дэд станцын угсралт, туршилт тохируулга
  • Реле хамгаалалтын байгууламжийн ханган нийлүүлэлт, угсралт, тохируулга, засвар үйлчилгээ
  • Дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээ
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн туршилт, хэмжилт, тохируулга, оношилгоо
  • Дэд станц болон үйлдвэрийн процессын автоматжуулалт, хяналт удирдлагын систем

Бид харилцагчдадаа АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ, ЧАНАРТАЙ, олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангасан, чанартай ажил үйлчилгээ үзүүлэхийг зорьдог бөгөөд нийлүүлсэн тоног төхөөрөмж дээр ажиллах захиалагчийн ажилтан ажилтнуудад ашиглалт, үйлчилгээний талаар сургалт хийдэг.

Манай компани хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, ажиллах хүчний болон техник хэрэгслэлийн хүчин чадлын өсөлт дээр тулгуурлан үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөж 0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авсан.

Өнгөрсөн хугацаанд манай компани нь дотоодын болон гадаадын олон компаниудтай харилцаа тогтоон хамтран амжилттай ажиллаж ирсэн. Бид Францын “Шнайдер Электрик”, ОХУ-ын “Болид”, “Нир Энерго”, “Механитроника”, БНСУ-ын “Хьюндай Электрик”, “Какон”, “Глобал Батарей”, БНХАУ-ын “Чинт” зэрэг эрчим хүчний тоног төхөөрөмжийн нэр хүндтэй үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Гэмтлийн эмнэлгийн хойно

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.