Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю Скай Тауэр, 607 тоот

Эрдэнэс Силвер Ресурс ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-03-27
Засварын, төлөвлөлт бэлэн байдлын инженер

Машин тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор засварын хэрэгцээг тодорхойлох
Үйлдвэрийн төхөөрөмжүүдийн ашиглалтын төлөвлөгөөг боловсруулах, биелэлтэд хяналт тавих, шаардлагатай зохион байгуулалтыг хийх
Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах
Өдөр тутмын болон төлөвлөгөөт зогсолтын засварын ажлын төлөвлөгөөг боловсруулах 
Өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хяналт тавих, зохион байгуулалтыг сайжруулах

2020-03-27
Технологич инженер

Хүдрийг баяжуулалтад бэлтгэх, бутлах, шигших, тээрэмдэх, ангилах, угаах ажлын технологийн горимын судалгаа хийх, баяжуулалтад хэрэглэх машин тоног төхөөрөмжийг ажиллуулах, тэдгээрийн сонголт хийх, зохион бүтээх.
Баяжуулах технологи буюу ашигт малтмалын хими, физик, механик шинжээс хамаарах баяжуулах аргууд, баяжмалыг усгүйжүүлэх, бүтээгдэхүүнийг сорьцлох, хянах арга ажиллагааг зохион байгуулах, удирдах.
Үйлдвэр, цех, хэсгийн ажлын технологи уялдаа холбоог зохистойгоор өөрчлөх, технологийн болон эдийн засгийн тооцоо хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
Ашигт малтмалын баяжигдах шинж чанарыг судлах, хүдрийн бүхэллэг хэсгийг багасгах, ширхэглэлийн тархалт, сулралын зэргийг тодорхойлох, хүдэр боловсруулах технологийн сонголт хийх.

2020-03-20
Уурхайд эмч

Харьяа уурхайн ажилтнуудын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, урьдчилан сэргийлэх
Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх
Зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээний стандарт, түгээмэл үйдлийн стандарт, удирдамжийг баримтлах
Ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах ажилд дэмжлэг үзүүлэх, уурхайн орчинд эрүүл ахуйн шаардлага тавих
Аливаа осол аваар, халдварт ба халдварт бус өвчин, хурц хордлогын үед эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй чанартай гүйцэтгэх
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлнэ

2020-03-20
Механик инженер

Хүнд машин механизм болон үйлдвэрийн тоног төхөөрөмжин дээр мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх


Компанид хэрэгжиж буй төслийн техник, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, тохируулгад механикийн хяналт тавих
Тоног төхөөрөмжийн сонголт, механикийн тооцоог хийх

2020-03-19
Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх Ажлын байранд тавигдах шаардлага
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Худалдан авах ажиллагааг төлөвлөх ажлыг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу төлөвлөх, холбогдох байгууллагад тайлагнах
Компанийн үйл ажиллагааг тогтвортой, шуурхай явуулахад шаардагдах дотоод худалдан авалтыг зохион байгуулах
Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай, шуурхай байдлаар төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах
Хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, түүний үр ашгийг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах
Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлэлт өгөх, үнэлгээний хороо байгуулах болон үнэлгээний хорооны ажлын явцад хяналт тавих

2020-03-19
Эдийн засагч, шинжээч

Эдийн засгийн судалгаа, шинжилгээ дүгнэлт гаргах
Судалгаа болон мэдээлэл цуглуулах, өгөгдлийн бааз үүсгэх
Математикийн загвар, статистикийн арга барилыг ашиглан мэдээлэлд дүгнэлт хийх.
Зах зээлийн чиг хандлагыг урьдчилан таамаглах
Компанийн богино болон урт хугацааны бизнес төлөвлөгөө боловсруулахад холбогдох албан тушаалтнуудтай хамтран ажиллах.
Компанийн удирдлагууд болон ажилчдад эдийн засгийн зөвлөгөө өгөх.
Үндсэн тоо баримт, статистик дээр тулгуурлан тооцоолж өндөр төвшний математикийн аргачлалын дагуу эдийн засгийн дүгнэлтийг гаргах.
Төлбөр тооцоог нарийн хянах. Нягт нямбай боловсруулж дүгнэлт гаргах, үнэн зөв байдалд баталгаа өгөх

2020-03-19
Хятад хэлтэй Гадаад харилцааны мэргэжилтэн

Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх
Гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх
Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, дүгнэлтийн дагуу судалгаа, төсөл хөтөлбөрийн ажлыг сайжруулах, чанаржуулах
Холбогдох гадаад дотоодын байгууллага, компаниудын судалгаа хийж, гадаад бодлого, чиглэлийг тогтоох
Гадаад томилолт, сургалт, уулзалт, зөвлөгөөн, танилцах аялал, олон улсын бага хуралд оролцсон ажилтнуудаар гадаадад ажилласан талаарх тайланг бичгээр болон файлаар чанарын өндөр төвшинд гаргуулан авах
Байгууллагын хүрээнд гадаад хэл дээр хөрвүүлэх шаардлагатай баримт бичиг болон танилцуулгын орчуулгыг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх
Байгууллагын бүтээгдэхүүний борлуулалтын судалгаа хийж, борлуулалтын сувгууд боловсруулах
Зах зээлийн судалгаа хийх

2020-03-18
Хайгуулын геологич

Геологийн зураглал болон дээжлэлтийг чанартай гүйцэтгэх, эндээс цугларсан мэдээллийг шаардлагатай геологийн мэдээллийн удирдлагын системтэй уялдуулах.
Хайгуулын цооногийн бичиглэл хийх, дээж сорьц авах
Дээжлэлттэй холбоотой чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх, тайлан бэлтгэх.
Хайгуулын геологийн хээрийн анхдагч материал боловсруулах, бүрдүүлэх

© Эрдэнэс Силвер Ресурс ХХК. 2019-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.