Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрчим хүч интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрчим хүч интернэшнл компани нь Монгол улсын эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бие даасан, хувийн хэвшлийн компани юм. Тус компани нь Туушин группын бүрэлдэхүүнд байдаг бөгөөд Туушин цамхагт байрладаг болно.

Үйл ажилагааны үндсэн чиглэлүүд

  • Туушин группын оффис болон Туушин зочид буудлын 28 давхар барилгын 0.4кВ-ын дотор сүлжээ, бүх цахилгаан тоног төхөөрөмж, 6кВ-ын гадна кабель шугам, 6/0.4кВ-ын 2х2000кВА-ын чадалтай дэд өртөө, 500кВА-ын аваарийн дизель станцын ашиглалт, засвар үйлчилгээ
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөний барилга угсралтын ажил
  • Дизель цахилгаан станц нийлүүлж угсарч суурьлуулах
  • Том болон жижиг хүчин чадлын UPS, стаблизатор нийлүүлж угсарч суурьлуулах
  • Барилгын дотор цахилгаан монтажийн ажил
  • 0.4кВ-ын щит, барилгын доторхи цахилгааны самбарыг захиалгаар үйлдвэрлэж угсарч суурьлуулах
  • Монгол улсын Дэд бүтцийн салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага болон гадаадын хандивлагч орнуудын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Шинэ объектын цахилгаан хангамжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд өртөө, барилгын дотор цахилгаан монтажийн зураг төсөл боловсруулах
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд өртөөний материал, тоног төхөөрөмж, барилгын дотор цахилгаан монтажийн материал болон цахилгаан тоноглол, тоног төхөөрөмж, материал захиалгаар нийлүүлэх зэрэг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.
  • Уриа

    Чин сэтгэлийн хандлага - Хөгжлийн үндэс

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-15, Туушин группын төв байр, 509 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.