Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Экокапитал ББСБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани 2011 онд байгуулагдсан бөгөөд банк бус санхүүгийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, харилцагчиддаа хүрч үйлчлэн тэдний бизнесийн урт хугацааны найдвартай түнш болох, гадаад болон дотоод эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр өөрсдийн бүх нөөц чадавхыг дайчлан ажилласаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй дэлхий дахинд бичил санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж, хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нь мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж буй. Үүний дүнд банк санхүүгийн байгууллагууд руу хандах боломжгүй иргэдийг ББСБ-уудаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээнд хамруулах боломж улам нээлттэй болж байна.

Бид эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн болон дотоодын санхүүгийн зах зээлийн төлөв байдал, чиг хандлагыг байнга ажиглан судалж, үйл ажиллагаа ба хүний нөөцөө ухаалаг, зөв зүйтэй удирдан зохион байгуулж, харилцагчид болон түншүүдтэйгээ харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах нь чухал. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, ажилтнуудаа урамшуулах дэмжих зэрэгт ач холбогдол өгдөг.

  • Уриа

    Хариуцлагатай бизнес Халамжтай үйлчилгээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүргийн 15-р хороо Махатма Ганди гудамж, Галакси тауэр 4 давхар 4004 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.