Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Дэйл Карнеги Трэйнинг Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Инноваци буюу шинэ санаачилга хэрхэн бий болдог вэ?

Сэтгэхүйн тогтолцоо Хүний тархины сэтгэхүйн тогтолцоо нь бүтээлч буюу эрх чөлөөт сэтгэхүй (Ногоон гэрлийн сэтгэхүй) ба аналитик (Улаан гэрлийн сэтгэхүй) буюу задлан шинжлэх сэтгэхүй хэмээх хоёр хэсгээс бүрдэнэ. "Ногоон гэрлийн сэтгэхүй" нь санал санаачилга гаргахад хамгийн тохирсон сэтгэхүйн үйл явц юм. Таны санал санаачилга бүтэшгүй мөрөөдөл, хийсвэр зүйл байсан ч болно. Энэ тохиолдолд санал санаачилгын чанар бус тоо хэмжээ нь чухал. Багийн бүх гишүүд үүнд оролцож аль болох их санал санаачилга гаргах нь чухал. Энэ үед хэний ч саналыг дэмжиж хүлээж авах хэрэгтэй. Дараагийн оюун ухааны аналитик хэсэг нь бүтээлч сэтгэхүйгээс гарсан санал, сэтгэмжийг үнэлж, түүнд дүн шинжилгээ хийнэ. Энэ тохиолдолд санал, сэтгэмжийн тооноос илүү чанарт илүү ач холбогдол өгөх хэрэгтэй. "Улаан гэрлийн сэтгэхүй" нь энэхүү үйл явцыг дэмждэг. Бид аль нь илүү хэрэгжих боломжтой вэ гэдэгт дүн шинжилгээ хийж тэр олон санаанаас хэрэгжиж болох зөөн хэдэн санааг дэвшүүлэх ярилцах нь ажил дээрээ инновацийн аргыг хэргэжүүлэх хамгийн гол үндсэн бүрдэл юм.   Боловсролын систем, үйл явцын дийлэнх нь аналитик сэтгэхүйг хөгжүүлэхэд (жишээ нь, шийдвэр гаргах чадвар, нөхцөл байдлыг харьцуулж, үнэлэх, зөв ба буруу зүйлийг ялгаж салгах гэх мэт) илүү анхаарсан байдгаас ихэнх хүмүүс өөрсдийн бүтээлч сэтгэхүйн цар хүрээг төдийлөн ухаарч мэддэггүй. Хэдий тийм боловч бидэнд бүтээлч сэтгэхүйгээ тохирох коучингийн тусламжтайгаар маш хурдан хугацаанд өндөр түвшинд хөгжүүлэх боломж байдаг. Ногоон ба улаан гэрлийн сэтгэхүй нь хоорондоо харилцан адилгүй боловч бидэнд ашиг тусаа өгдөг. Харин хоёуланг нь нэгэн зэрэг ашиглах боломжгүй юм. Хэрвээ та энэ аргын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч ажил дээрээ хэрэгжүүлэх арга, техникүүдийг эзэмшхийг хүсвэл Дэйл Карнегийн манлайллын сургалтад хамрагдаарай.

18,6472018 оны 4 сарын 24
Ажлын байрны стрессээ удирдах долоон зөвлөмж

Ажлын байрны стрессээ удирдах долоон зөвлөмж Эдийн засаг сайн, муу ямар ч үед ажлын байран дээр хүнд хэцүү нөхцөл гарч байдаг. Гэхдээ эдийн засаг муу үед тэрхүү нөхцөл байдал улам хүндэрдэг. Гэрт гарсан асуудал ажлын байрны асуудалд шууд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Та удирдагч хүнийхээ хувьд танай багийн гишүүдийн ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж болохуйц ажлаас гадуурх стресс үүсгэгч хүчин зүйлс байгаа эсэхийг мэдэж байх нь чухал. Таны ажлын үүрэг бол стрессийг багасгаж, энгэйжмэнтийг бий болгохуйц орчин бүрдүүлэх билээ. Стрессгүй ажлын орчинд ажилчид хамгийн дээд хэмжээний бүтээмжтэй болж тэр хэмжээгээрээ ч ажлын үр дүн илүү өндөр байх хандлагатай байдаг. Хэцүү нөхцөл байдалд та болон танай багийнхан стрессээ удирдаж болох 8 зөвлөмжийг доор орууллаа: Нэг өдрийн амьдралыг нөгөөгөөс тусгаарлах Мэргэжлийн борлуулагч ирээдүйн харилцаанд ямарваа нэг сөрөг үр дагавар үүсгэхгүйн тулд хэрэглэгч бүртэй үүсгэсэн харилцаагаа хооронд нь тусгаарладаг. Таны өнгөрсөн хугацаанд гаргасан ямарваа нэг алдаа оноо болон ирээдүйд гаргаж болохуйц алдаа оноо нь яг одоо хийж буй ажилд тань нөлөөлж болохгүй. Хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой ажил эрхэлдэг бол одоо цагт л амьдрах хэрэгтэй. Аар саар асуудалд бүү санаа зов Таны амьдралын бусад чухал зүйлстэй харьцуулахад “аар саар асуудал” бол өчүүхэн төдий зүйл л байдаг. Та үүнд хэт төвлөрөх аваас зүг чигээ алдаж эхэлдэг. Оюун санаандаа том зүйлсийг зурагла. Та ингэж чадвал чухал асуудал болон аар саар зүйлсийг хооронд нь амархан ялгах болно. Аар саар зүйлс хэт олон болсоноор энэ нь дааж давшгүй их стрэсстэй байгаа мэт санагддаг. Аргагүй нөхцөл байдалтай эвлэр Хэрвээ та аргагүй нөхцөл байдалд орсон бол түүнээс зугтаах бус харин ч шийдвэрлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Та яах ч аргагүй нөхцөл байдлыг таниад сурчихвал тухайн нөхцөл байдалд хандах сэтгэл санаагаа удирдах боломжтой болно. Та аргагүй нөхцөл байдалд яах ёстой талаар ухаалаг шийдвэр гаргахын тулд үр дүнг тооцоолох хэрэгтэй. Таниас хамааралгүй үнхээр шийдэж чадахгүй асуудлыг бодох шаардлаггүй. Бусдад аз жаргал бэлэглэ Таны цаашдын үйл хэрэгт энэхүү зарчим хэрэг болох болно. Та ямар нэгэн сайн үйл хийж байхдаа эсвэл хэн нэгэнд туслахдаа сөрөг хандлагатай байхгүй л болов уу. Зүгээр л бусдад тустай зүйл хийвэл таны сэтгэл санаа сайжрах болно. 7 хоногт эсвэл бүр сард нэг удаа өөрийн цагаасаа ямар нэгэн сайн үйлс бүтээхэд зориул энэ нь таныг стрессээс хол байлгахад туслах болно. Хүмүүсээс талархал заавал бүү хүлээ Ажил дээрээ та бусдад туслах үе олонтаа тохиолдоно. Та өөрийн мэдэлгүй үүнийхээ хариуд бусдаас талархал хүлээдэг. Гэхдээ таны хүлээлт биеллээ олох тохиолдол тун цөөн. Хэрвээ та хэн нэгнээс чин сэтгэлийн талархал авч чадвал, өөрийгөө азтайд тооц. Та хэчнээн их зүйл хийсэн байсан ч ихэнх хүмүүс талархал илэрхийлж сураагүй байдаг. Бусад хүмүүс танд талархал илэрхийлээгүйгээс болоод та тэдэнд чин сэтгэлээсээ туслахаа больж болохгүй. Учир нь чин сэтгэлийн тус хэзээд хариу нэхдэггүй тус байдаг. Ажилдаа хүсэл тэмүүлэл нэм Таныг зорилгын төлөө хөтөлж байдаг эерэг эрч хүч бол урам зориг юм. Ажилдаа сэтгэл хангалуун байх, гадаад болон дотоод харилцагчидтайгаа хамтран ажиллахад эерэг хандлагатай байх шийдвэр гаргах нь чухал. Хийж байгаа ажил бүрээсээ урам зориг авах нэг арга бол ажлаа жагсааж ажлын дараа өнөөдөр хийснээ дүгнэх юм. Хийж буй ажлаа хамгийн сайнаараа л хий Аливаа шүүмжлэл танд тохироогүй эсвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид муугаар нөлөөлж байх үед тэрхүү шүүмжлэлийг хүлээж авахад тун хэцүү байдаг. Та өөрийн мэддэг, чаддаг зүйлээ хамгийн сайнаараа хийж байгаа үгүйгээ өөрөөсөө асуувал дараа нь шүүмжлэлийг шийдвэрлэхэд амархан байх болно. Хэрвээ та хамгийн сайнаараа хийж байгаа л бол тухайн шүүмжлэлийг өөр дээрээ хүндээр тусгаж авах хэрэггүй. Та өөрийгөө илүү сайжрах хэрэгтэй гэж бодож байвал тэрхүү шүүмжлэлийг арай өөр өнцгөөс хүлээн аваад хийж байгаа ажлаа илүү сайжруулж болох юм. "Шүүмжлэл бол дүрээ хувиргасан магтаал юм." гэж Дэйл Карнеги хэлсэн байдаг. Таны ажил, бүтээмжид санаа зовсон хүн л шүүмжлэл хэлнэ.   Та Дэйл Карнеги трэйнингээс зарлагдаж байгаа сургалтууд болон урамшууллын талаар мэдээлэл авах бол та www.dalecarnegie.mn сайтаар бүртгүүлээрэй.

1,5042018 оны 4 сарын 24
Илтгэх урлагийн 10 зөвлөмж

Илтгэх урлагийн 10 зөвлөмж Хүн бүр илтгэл тавихдаа тодорхой хэмжээгээр айж сандарч байдаг. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж айдсаа даван туулахад тань тус болох эдгээр 10 дүрмийг та амьдралдаа хэрэгжүүлж чадвал  ямар ч сэдвээр чөлөөтэй ярих чадвартай болно. Эхний бөгөөд заавал хэрэгжүүлэх дүрэм бол та ярьж буй зүйлээ мэддэг байх ёстой. Та өөрийн сонирхол татсан сэдвийг сонгоод тухайн сэдвийн талаар судалгаа хийж хангалттай мэдээлэл цуглуулах хэрэгтэй боловч олдсон бүх мэдээллийг илтгэлдээ оруулах шаардлагагүй. Өөрт тохиолдсон явдлаа харилцан ярилцаж хошин мэдрэмж ашиглавал ярих зүйлийнхээ агуулгыг санахад амархан байдаг.  Та гартаа микрофон, эсвэл микрофонтой төстэй зүйл барьж хэлэх гэж буй санаагаа чангаар ярьж дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Дасгал хийж байхдаа илтгэлийнхээ хаана нь зай авбал тохиромжтой мөн амьсгал авах зайгаа тооцоолоорой. Та өөрт ногдсон цагаасаа хэтрэхгүйн тулд цагаа сайн төлөвлөх хэрэгтэй. Сонсогчдоо ерөнхийд нь болон хувь хүн талаас нь мэддэг байхад буруудахгүй. Хүмүүс хүрэлцэн ирмэгц дөхөж очоод өөрийгөө танилцуулан, асуулт асууж тэдний талаар мэдээлэл авч чадвал та сонсогчдын урд гарахдаа танихгүй хүмүүсийн дунд биш найзуудтайгаа байгаа мэт мэдрэгдэх болно.Ерөнхийдөө та сонсогчдынхоо сэтгэлгээг мэдэж байх хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ сонсогчдын ихэнх нь цагаан хоолтон байхад та махан тэжээлтнүүдийн талаар яривал тийм ч таатай биш. Илтгэл тавих танхимын байдалтай танилцаарай. Илтгэл тавих цагаас арай эрт ирээд эргэн тойрноор алхаж илтгэлдээ ашиглах микрофон, үзүүлэх материал зэргээ хэрэглэж үзээрэй.  Та сонсогчидтойгоо ярилцаж чадвал илтгэлээ эхлэхдээ тайван байх болно. Сонсогчидтойгоо ярилцсаны дараа хэсэг хугацаанд завсарла, инээмсэглээд 3 хүртэл тоолоод яриагаа үргэлжлүүлээрэй. Хамгийн сонирхолтой нь энэ арга үргэлж амжилттай болдог. Та үүнийг дасгал сургуулилт хийхдээ туршиж үзээрэй. Та өөрийгөө илтгэл тавьж байна гэж төсөөлөөд дасгал сургуулилтаа хийгээрэй. Ярьж буй сэдэвтээ автаж итгэл дүүрэн ярьж байна хэмээн төсөөл. Сонсогчдод таны яриа таалагдаж, таныг хошигноход инээж мөн төгсгөлд нь алга ташиж байна гэж төсөөлвөл илүү урам зоригтой болох болно. Сонсогчид таныг ичгэвтэр байдалд оруулахын тулд бус харин таныг илтгэлээ амжилттай тавьж, таны юу ярихыг сонсохоор ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин тэд мэдээлэл авч, сонирхол төрүүлэх болон өөрсдийг нь хөгжөөх зүйл сонсохыг хүлээж байгаа тул ярих зүйлээ бэлдэхдээ үүнийг анхаараарай.  Та сандарч байгаагаа илэрхийлж уучлалт гуйх хэрэггүй учир нь та л хэлэхгүй бол тэд анзаарахгүй. Хэрвээ та сандарч байгаадаа биш ярьж буй зүйлдээ л төвлөрч чадвал тулаанд яллаа л гэсэн үг. Сонсогчид таныг харахаар биш харин таны ярих зүйлийг сонсохын тулд ирсэн учраас та дээрх аргыг хэрэглэвэл таны сандрал ор мөргүй алга болж ярьж буй зүйл тань гэрэлтэх болно. Хамгийн сүүлийн 10 дахь дүрэм бол зоригтой алхам хийж өөртөө туршлага хуримтлуулах явдал билээ. Зөвхөн илтгэх урлаг заадаг маш олон сургалтын төвүүд байдаг. Хэрвээ та бусдын өмнө илтгэх айдсаа даван туулмаар байвал энэ талаар сургалт явуулдаг мэргэжлийн трэйнингийн төвд суувал хамгийн үр дүнтэй байх болно. Cургалтын төвүүдэд дадлага хийх цаг, тулж ажиллах мэргэжлийн зөвлөгөө авах боломж хомс байдаг бол Дэйл Карнеги Трэйнингийн Хүчирхэг илтгэл сургалтад та хамгийн багадаа 7 удаагийн илтгэл тавьж, тусгайлан коучинг авах боломжийг олгох болно. Та танилцуулга сургалтад хамрагдах бол 7000-0330 утсаар бүртгүүлээрэй

17,9402018 оны 4 сарын 24
Үр ашигтай борлуулалтын арга

Борлуулалтын үр ашигтай арга барилыг төгс эзэмших нь Сүүлийн үед хүмүүс хэрэглэгчийн үйлчилгээнээс их зүйл хүлээдэг болсон. Байгууллагууд үр ашигтай борлуулалтын арга барилыг бүрэн эзэмшихийн тулд тэрхүү хүлээлтийн тусламжтайгаар нөөц бололцоогоо ихээхэн зориулан ажилладаг. Борлуулалтын баг нь үйлчлүүлэгчдийг илүү их бараа, үйлчилгээг худалдаж авахуулахад чиглүүлсэн борлуулалтын арга барилыг хөгжүүлэх үүрэгтэй. Хэрэглэгчдийн хэрэгцээг урьдаас таамаглан, тэдний байр сууринаас харж мөн санал болгож болохуйц тодорхой шийдлийг тусгахад үр ашигтай борлуулалтын арга барилын мөн чанар оршино. Борлуулалтын загвар Төлөвлөлт. Сэтгэл ханамж болон найдвартай байдлыг багтаасан нийлэмжийг бүрдүүлээрэй. Худалдан авагчдын анхдагч сонирхол болон хэрэгцээг таньж мэдэх хэрэгтэй. Худалдан авах сэдэлийг мэдэх нь чухал. Борлуулалтын үр ашигтай арга барил бол тэдний анхдагч сонирхол болон байр суурийн талаар хэрэгцээт мэдээллээ авахын тулд анхааралтай сонсох чадвар юм. Түншлэл. Борлуулагч нь худалдан авагчийн бодол санаа болон борлуулалтын арга барилтай холбогдох хэрэгтэй. Чухам юу тэдний сэтгэлийг түгшээж, сонирхлыг татаж мөн саад болж буйг ойлгохыг хичээгээрэй. Борлуулагч нь худалдан авагчийн санаа бодлын талаар арай илүү ойлголттой болсны дараа тэдэнд тохирсон шийдлийг санал болгоорой. Энэхүү шийдэлд тухайн худалдан авалтын ашиг тус, хэрэглээ болон нотолгоог агуулж чадвал илүү үр дүнтэй. Үүний дараа шийдвэрийг нь асуугаарай. Эхэлснээ дуусгах. Борлуулагч хүн эхэлсэн ажлаа гүйцээснээр өөрийн болон байгууллагынхаа талаар хэрэглэгчдэд эерэг ойлголт өгч чаддаг. Энэ нь дараа дараагийн борлуулалтын үндэс болохоос гадна хэрэглэгчдэд зөв сонголт хийсэн гэдэгт баталгаа өгч, үнэнч байдлыг бий болгодог. Бүтээгдэхүүнийг тань худалдан авсан хэрэглэгчдэд талархлаа илэрхийл. Тухайн талархал хэдий чинээ чин сэтгэлийнх байна төдий чинээ урт хугацаанд хадгалагддаг.    Дэйл Карнегийн борлуулалтын сургалтын мэдээлэл авах бол facebook.com/dalecarnegie.mn

1,3512018 оны 4 сарын 24
Илтгэх урлаг: Сонсогчидтойгоо холбогд

Илтгэх урлаг:Сонсогчидтойгоо холбогд Илтгэх урлаг бол амжилтад хүрэх хамгийн чухал чадвар юм. Борлуулалтын жижиг танилцуулга, томоохон байгууллагын арга хэмжээ эсвэл буяны үйлсэд зориулсан хандив цуглуулах үйл ажиллагаа байсан ч бусдын өмнө гараад санаа бодлоо хуваалцах ур чадвар хүн бүрд хэрэгтэй. Олон хүмүүс илтгэх урлагийг зүгээр л нэг мэдээлэл түгээх арга буюу үүрэгт ажил мэтээр хүлээн авдаг боловч үнэн хэрэгтээ хавьгүй илүү зүйл юм. Илтгэгч өөрийн ярьж буй илтгэлээ үр бүтээлтэй болгохын тулд сонсогчидтойгоо холбогдох арга зам олох шаардлага гардаг. Илтгэгч болон сонсогчид хоорондоо холбогдсон тохиолдолд тухайн ярьж буй зүйл улам ойлгомжтой болдог бөгөөд ингэснээр аль аль талдаа өгөөжтэй болох юм. Илтгэгч арга хэмжээний талаар нарийн мэдээлэлтэй байж сонсогчдын илгээж буй дохиог ойлгож чадвал онолын хувьд хүнд хэцүү санагдаж болох ч сонсогчидтойгоо холбогдох нь тийм ч хэцүү биш юм. Илтгэлийн төрөл нь бизнесийн эсвэл хөгжөөнт, албан болон албан бус гэх зэрэг тухайн ямар арга хэмжээ вэ гэдгээс бүрэн хамаардаг. Тухайлбал хувьцаа эзэмшигчдийн хурал дээр онигоо яривал тийм ч таатай биш бөгөөд харин хамт олноороо аяллаар явж байхдаа хүмүүсийг инээлгэвэл өөр хэрэг юм. Сонсогчидтойгоо холбогдож, ярьж буй зүйлээ бусдад хүргэхийн тулд тэдний хариу үйлдлийг анхааралтай ажиглах нь чухал. Хэрвээ хүмүүс унтаж байвал арай өөр арга ашиглаад үзээрэй. Хүмүүсийн дунд таны ярьж буй зүйл ойлгомжгүй байна гэсэн байдал ажиглагдвал тухайн мэдээллээ давтан хэлэх хэрэгтэй. Бусдад хүргэж буй мэдээллээ итгэл дүүрэн ярьж, илтгэлээ нөхцөл байдалтайгаа уялдуулан мэдрэмжтэйгээр танилцуулснаар илтгэгч болон сонсогчийн хооронд чин сэтгэлийн холбоос үүсгэх боломжтой. Бид дараагийн зөвлөгөөгөөр “Илтгэх урлагийн 10 дүрэм”-ыг хүргэх болно.

16,5932018 оны 4 сарын 24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.