Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Ди Би Эм лизинг" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Ди Би Эм лизинг” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин, 100 хувь төрийн өмчит, санхүүгийн түрээсийн компани юм. Үйлдвэржилтийг дэмжсэн санхүүгийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Монгол улсын төрийн болон хувийн секторын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээг уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, хүнд даацын машин, механизм, экспортыг дэмжсэн, импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэгчээс худалдан авч, түрээслэгчийн хэрэгцээнд үндэслэн санхүүгийн түрээсийн үйлчилгээг анхдагч түрээс, дамжуулах түрээс, хоёрдогч түрээс гэсэн төрлөөр үзүүлж байна. Бидний үнэт зүйл бол:

  • Хөгжлийн төлөөх итгэл үнэмшил;
  • Мэргэжлийн бүтээлч хандлага;
  • Мэргэшсэн, чадварлаг ажилтан;
  • Чанартай, шуурхай үйл ажиллагаа;
  • Ёс зүй, шударга байдал;
  • Байгууллагын соёл;
  • Хамтын ажиллагаа билээ.

Бид компанийнхаа зорилтонд багтсан, хүү багатай, урт хугацаатай санхүүгийн түрээсийн шилдэг үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх. Санхүүгийн түрээсийн сонгодог ойлголт, тогтолцоог нэвтрүүлэх, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх чиглэлд манлайлан ажиллана. Гадаад зах зээлээс хөрөнгө босгох, гаднын санхүүгийн байгууллагуудаас шууд санхүүжилт авах замаар, бие даасан үйл ажиллагаа явуулна. Техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудтай харилцаа тогтоож, тэдний оролцоотойгоор санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглүүлэн ажиллана. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гаднын байгууллагуудын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллана. Хүний нөөцийн бодлогын хүрээнд санхүүгийн түрээсээр мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэн ажиллана. Санхүүгийн түрээсийн хүсэлт бүрийг судлан, шийдвэрлэх чиглэлийг барин, дотоодын аж ахуйн нэгжүүдийн эрэлтийг ханган, үр ашигтай ажиллана гэсэн зорилтоо мөрдлөг болгон ажиллаж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-19, МУХБ-ны төв байр, 12 давхар, 1213 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.