Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, Даун Таун барилга, 9 давхар, 902 тоот

"Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-03-24
Комплаенсын мэргэжилтэн

Kомплаенсын мэргэжилтэн нь Гүйцэтгэх захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлын шууд удирдлаган дор (i) салбарын хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас мөрдүүлсэн дүрэм, журам, компанийн болон сангийн дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, (ii) компанийн болон сангийн дүрэм журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн уялдааг хангуулах, (iii) компанийн болон сангийн үйл ажиллагааг хууль тогтоомж, дүрэм журам, засаглалын зарчимд нийцүүлэх, (iv) комплаенсын үйл ажиллагааны олон улсын жишгийг судалж хэрэгжүүлэх, олон улсын стандартд нийцүүлэх, боловсронгуй болгох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2020-03-24
Эрсдэлийн мэргэжилтэн

Хөрөнгө оруулалт менежментийн компанийн болон түүний удирдах хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулах төслийн шүүлэг (due diligence)-ийн хүрээнд эрсдэлийн дүгнэлт боловсруулж танилцуулах, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд эрсдэлийг илрүүлж хүлээгдэж буй чиг хандлагыг тодорхойлох, үнэлэх, тохирсон арга хэмжээг авч хянах, судалгаа шинжилгээ хийж эрсдэлийн удирдлагын тогтолцоог тогтмол хөгжүүлэх  

2020-03-24
Хуульч

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу  явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх бүхий этгээдээс гаргах аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, хууль зүйн дүгнэлт гаргах, ажилтнуудыг эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, гэрээ хэлэлцээр, дүрэм, журам бусад шаардлагтай эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, компаниас болон хөрөнгө оруулалтын сангаас бусадтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих, Хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт бэлтгэх.

© "Ди Би Эм ассет менежмент ҮЦК" ХХК. 2000-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.