Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бие биенээ хайрлаарай. Өнөөдөр таарсан хүнтэйгээ дахин уулзахгүй ч юм бил үү ❤️

Би саяхан аав гэдэг эрхэм нэрийг зүүсэн. Багаасаа ээжтэйгээ хоёулхнаа өссөн, эцгийн хайр халамжийг мэдрээгүй болохоор энэ алдааг өөр дээрээ давтахгүй, хүүхдэдээ сайн аав байхыг хичээдэг. 

Оюутан болоод удаагүй байтал ээж маань улирлын чанартай гурвалсан мэдрэлийн өвчнөөр маш хүнд өвдсөн. Заримдаа юм идэж, ярьж ч чаддаггүй. Тиймээс би хоёр жил хийсэн зөөгчийн ажлаасаа гарч гэртээ зургаан сар ээжийгээ сахисан юм. Хажуугаар нь амьдралаа залгуулах гэж таксинд явдаг байв. 

Тэр үед маш олон зүйлийг ухаарсан. Хүн өөрийн биеэр бэрхшээлийг туулахаас нааш төдийлөн ойлгодоггүй юм билээ. Түүнээс хойш л би мөнгөний үнэ цэнэ, хүмүүсийн араншин, амьдралын утга учрыг өөрийн хэмжээнд ойлгосон гэх үү дээ.

Зөөгчөөр ажиллаж  байх үедээ эхнэртэйгээ танилцаж байв. Түүнийгээ анх харсан мөчид яг л ээжийгээ дахин харсан юм шиг болсон. Зүс царай, зан ааш, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь ээжтэй минь дэндүү адилхан санагдсан юм. Тэр мөчөөс л энэ охиныг алдахгүй юм шүү гэж өөртөө амласан. Хүнд хэцүү үед найз охин минь түшиг тулгуур болж, сэтгэлийн дэм өгч байв. Ээжийн бие тэнхэрсэн үеэс би найз охиныхоо ажилладаг Circle K дэлгүүрт 16 хоногийн сургалтанд хамрагдаж ажилд орж байлаа.

 Аз жаргалтай амьдралыг бүтээж яваа шинэ аав О.Баттулга 

Хагас жилийн өмнө хамгийн бага шатны ажилтнаас ажлын гараагаа эхэлж байсан бол одоо ээлжийн ахлах болсон.

Үйлчилгээний байгууллагад ажиллахад мэдээж олон янзын харилцагчтай таарна. Хүмүүс жаахан зүйлд бухимдан, уцаарлахад урам хугарч, гонсойхын оронд харин ч инээд хүрээд байдаг юм. Учир нь би өөрийн гэсэн зорилготой, хайртай хүмүүсийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа болохоор хором мөч бүр баяр жаргалтай бас утга учиртай өнгөрдөг. 

 Аз жаргалтай амьдралыг бүтээж яваа шинэ аав О.Баттулга 

Юу надад аз жаргал өгдөг, амьдралд юу чухал вэ гэдгийг эрт ойлгосондоо баярладаг. Тиймээс зугаа цэнгэл, архи тамхи зэрэг хорт зуршлаас холуур байж, хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл саруул байх ёстойгоо мэддэг. Залуу хүн эдгээр хорт зуршлаас л хол байвал амьдрал аяндаа болдог гэж боддог. Шөнийн ээлжинд ажиллахаар урмын үгийг өдрийнхөөс илүү их сонсоно. Бид маргааш гэх өдөр байхгүй мэт бие биенээ хүндэлж, хайрлах хэрэгтэй юм шиг ээ. Учир нь өнөөдөр таарсан хүнтэйгээ маргааш уулзахгүй ч бил үү, хэн мэдлээ...

17,2702019 оны 9 сарын 10
Бие биенээ хайрлаарай. Өнөөдөр таарсан хүнтэйгээ дахин уулзахгүй ч юм бил үү ❤️

Би саяхан аав гэдэг эрхэм нэрийг зүүсэн. Багаасаа ээжтэйгээ хоёулхнаа өссөн, эцгийн хайр халамжийг мэдрээгүй болохоор энэ алдааг өөр дээрээ давтахгүй, хүүхдэдээ сайн аав байхыг хичээдэг.  Оюутан болоод удаагүй байтал ээж маань улирлын чанартай гурвалсан мэдрэлийн өвчнөөр маш хүнд өвдсөн. Заримдаа юм идэж, ярьж ч чаддаггүй. Тиймээс би хоёр жил хийсэн зөөгчийн ажлаасаа гарч гэртээ зургаан сар ээжийгээ сахисан юм. Хажуугаар нь амьдралаа залгуулах гэж таксинд явдаг байв.  Тэр үед маш олон зүйлийг ухаарсан. Хүн өөрийн биеэр бэрхшээлийг туулахаас нааш төдийлөн ойлгодоггүй юм билээ. Түүнээс хойш л би мөнгөний үнэ цэнэ, хүмүүсийн араншин, амьдралын утга учрыг өөрийн хэмжээнд ойлгосон гэх үү дээ. Зөөгчөөр ажиллаж  байх үедээ эхнэртэйгээ танилцаж байв. Түүнийгээ анх харсан мөчид яг л ээжийгээ дахин харсан юм шиг болсон. Зүс царай, зан ааш, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь ээжтэй минь дэндүү адилхан санагдсан юм. Тэр мөчөөс л энэ охиныг алдахгүй юм шүү гэж өөртөө амласан. Хүнд хэцүү үед найз охин минь түшиг тулгуур болж, сэтгэлийн дэм өгч байв. Ээжийн бие тэнхэрсэн үеэс би найз охиныхоо ажилладаг Circle K дэлгүүрт 16 хоногийн сургалтанд хамрагдаж ажилд орж байлаа.  Аз жаргалтай амьдралыг бүтээж яваа шинэ аав О.Баттулга  Хагас жилийн өмнө хамгийн бага шатны ажилтнаас ажлын гараагаа эхэлж байсан бол одоо ээлжийн ахлах болсон. Үйлчилгээний байгууллагад ажиллахад мэдээж олон янзын харилцагчтай таарна. Хүмүүс жаахан зүйлд бухимдан, уцаарлахад урам хугарч, гонсойхын оронд харин ч инээд хүрээд байдаг юм. Учир нь би өөрийн гэсэн зорилготой, хайртай хүмүүсийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа болохоор хором мөч бүр баяр жаргалтай бас утга учиртай өнгөрдөг.   Аз жаргалтай амьдралыг бүтээж яваа шинэ аав О.Баттулга  Юу надад аз жаргал өгдөг, амьдралд юу чухал вэ гэдгийг эрт ойлгосондоо баярладаг. Тиймээс зугаа цэнгэл, архи тамхи зэрэг хорт зуршлаас холуур байж, хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл саруул байх ёстойгоо мэддэг. Залуу хүн эдгээр хорт зуршлаас л хол байвал амьдрал аяндаа болдог гэж боддог. Шөнийн ээлжинд ажиллахаар урмын үгийг өдрийнхөөс илүү их сонсоно. Бид маргааш гэх өдөр байхгүй мэт бие биенээ хүндэлж, хайрлах хэрэгтэй юм шиг ээ. Учир нь өнөөдөр таарсан хүнтэйгээ маргааш уулзахгүй ч бил үү, хэн мэдлээ...

17,2702019 оны 9 сарын 10
ФРАНЧАЙЗ ХӨТӨЛБӨР

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР Circle K франчайз эрх эзэмшигч нь олон улсын конвениенс стор дэлгүүрийн сүлжээний нэгэн хэсэг нь байж, гол ханган нийлүүлэгч нартай бизнес хийхэдшаардлагатай хөшүүрэг болж, бусад дэлгүүрүүдээс ялгарах өрсөлдөөний давуу талыг олгоно. Дэлхийн шилдэг брэндийн нэгэн хэсэг болж үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэх тэр боломжыг бид таньд санал болгоно.Бид таны бизнесийг дэмжин өрсөлдөх чадварыг доорх байдлаар дээшлүүлнэ. Бизнесийн бүрэн баталгаат хөрөнгө оруулалт Байнгын тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт Ажилчдаа олон улсын түвшний үйлчилгээний сургалтанд хамруулах боломж Борлуулалтын өндөр хувь Дэлхийн хамгийн шилдэг SAP программыг ашиглан өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдах, төлөвлөх, хянах, хөгжүүлэх боломж Зардлын хэмнэлт Бараа худалдан авах уян хатан нөхцөл Олон улсын жижиглэн худалдааны чиг хандлага Жижиглэн худалдааны олон жилийн туршлага, ноу-хау Олон улсад мэргэшсэн мэргэжлийн хамт олон Олон талын дэмжлэг, туслалцаа БРЭНДИЙН ТАНИГДСАН БАЙДАЛ Circle K convenience store нь дэлхийд алдартай брэнд юм. Улаан болон цайвар шаргал өнгө хосолсон Circle K лого нь эрүүл, баталгаат орчинд найрсаг хурдан үйлчилгээ болон сайн чанарын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн илэрхийлэл болсон. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол үйлчлүүлэгчидтэйгээ хамт байх хүсэл эрмэлзлээр бид ажилладаг. МЭРГЭЖЛИЙН БАГИЙН ДЭМЖЛЭГ Circle K-д таны бизнесийг амжилтад хүргэх зөвлөх, сургагч багш, мэргэжлийн баг хамт олон байдаг ба таныг амжилтад хүргэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр дэмжин ажиллахад бэлэн байна.

3,8272019 оны 8 сарын 23

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.