Үндсэн хувилбар
11328372
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, Усны гудамж,-4, Улаанбаатар-14253, Капитрон банк, төв байр

Бидний тухай

 Банкны танилцуулга

Капитрон банк нь 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, өдгөө 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Капитрон банк мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчинг олон жилийн ажлын туршлагатай шилдэг удирдлагаар удирдуулан орчин үеийн мэдээллийн техник технологийг банкны үйлчилгээнд нэвтрүүлэх стратеги баримтлан ажилласнаар Монгол улсын банк санхүүгийн зах зээлд орчин үеийн банкны дүр төрхийг анхлан бий болгосон юм.

Капитрон банк өнгөрсөн хугацаанд зах зээл дээрх уламжлалт бүтээгдэхүүн үйлчилгээг шинэ техник технологоор баяжуулах, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх алхамуудыг удаа дараалан гүйцэтгэсээр ирсэн билээ. Үүний үр дүнд бид Монгол Улсын банк санхүүгийн зах зээлд анх удаа Эскроу данс, Овердрафт, Интернет банк, Лизинг, Моргэж, SMS банк зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадсан юм. Эдгээр нь зөвхөн Капитрон банкны ашиг орлогыг нэмэгдүүлж, харилцагчдын хэрэгцээ шаардлагыг ханган, тэдний таалалд нийцсэн төдийгүй улс орны хөгжил, тэр дундаа банк санхүүгийн салбарын хөгжилд маш чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болсон билээ.

Банк олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай харилцаагаа өргөтгөх, улс орны хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцохыг зорилгоо болгон ажилладаг бөгөөд энэ хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэгч банкаар ажиллаж ирлээ.

Капитрон банк нь 100 хувь Монголчуудын хөрөнгө оруулалттай бөгөөд Монгол улсын эдийн засгийн томоохон бүс нутгууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, Сэлэнгэ, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймаг дахь нийт 22 салбар, тооцооны төвөөрөө дамжуулан харилцагчдад банкны үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд банк харилцагчдад банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чаддаг, харилцагчдын итгэлийг хүлээсэн тогтвортой хөгжиж байгаа санхүүгийн байгууллага болтлоо өргөжин тэлж байна.

Капитрон банк нь Монголын Банкны холбоо, Монголын банк санхүүгийн академи, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхим, Монголын Ипотекийн Корпорацийн гишүүн байгууллага бөгөөд 2002 оны “Топ 100 аж ахуйн нэгж”-ээр, 2009 оны “Топ 5” банкаар тус утс шалгарч байсан төдийгүй Thomson Reuters агентлаг, Монголын санхүүгийн зах зээлийн холбооноос шалгаруулдаг "UBIBOR contribution contest"-с 2010 онд "Best Spread Bank", 2016 онд хамгийн өндөр өсөлттэй банкаар шалгарсан юм.

Харилцагч банкны үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй авч болох бүхий л нөхцөл бололцоог үйл ажиллагаандаа тусган ажиллах, үйлчилгээний ажилтнуудын ур чадвар, харилцагчийн үйлчилгээгээр тэргүүлэгч жишиг банк байхыг үйл ажиллагааныхаа гол зорилго болгон амжилттаа бататган ажиллах нь бидний ойрын хугацааны томоохон зорилт юм.

Ажлын байрны зарууд

  1. Хуульч10 сарын 11. 15:37
  2. Бүтээгдэхүүн хариуцсан менежер10 сарын 10. 12:03
  3. ХАРИЛЦАГЧИЙН МЕНЕЖЕР10 сарын 10. 11:28
  4. Харилцагчийн зөвлөх10 сарын 10. 11:26
  5. Вип теллер10 сарын 10. 11:20

Фэйсбүүк хуудас

© Капитрон банк. 2001-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.